Аймгийн ИТХ-аас Дөрвөлжин, Сантмаргац сумдын ИТХ-ын Төлөөлөгчдөд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг хэрэгжүүлэх аргачлал, Хурлын төлөөлөгчийн эрх, үүрэг, түүнийг хэрэгжүүлэх аргачлал, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, орон нутгийн төсвөөр байгаль орчныг хамгаалах нь, Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах аргачлал, Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга зам зэрэг сэдвээр чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.
Сургалтыг аймгийн ИТХ-ын Зохион байгуулалт, иргэд, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Үнэнхүү, Хууль эрх зүй хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Г.Амарсайхан, мэргэжилтэн Б.Ариунаа нар зохион байгуулж, сургалтад сумдын ИТХ-ын төлөөлөгчид, ИТХ-ын ажлын алба, ЗДТГ-ын албан хаагчид хамрагдлаа.