Өнөөдөр аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хуралдаж зөвлөлийн 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хэлэлцэв.
ГХУСАЗСЗ-ийн 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг 74 ажил, арга хэмжээний хүрээнд төлөвлөж, өнөөдрийн байдлаар 81.0 хувийн биелэлттэй байна.
Цаашид хийгдээгүй буюу хугацаа болоогүй ажлуудаа энэ ондоо багтааж хийж дуусгах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн орон тооны ажилтан ажиллуулах, Зөвлөлийн гишүүн байгууллагууд ГХУСАЗСЗ-ийн 2025 оны төлөвлөгөөний саналаа 2024.11.20-ны дотор ирүүлэх, Ажлын хэсэг байгуулахаар тус тус шийдвэрлэлээ.