ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

“ХҮНСНИЙ ХАНГАМЖ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ-2024” ЭВЕНТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2024-11-15

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Завхан аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар хамтран “Хүнсний хангамж, аюулгүй байдал-2024” эвентийг зохион байгууллаа.
Аймгийн ИТХ-ын дарга Б.Санжсүрэн арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ: Аймгийн ИТХ бүрэн эрхийнхээ дагуу, аймаг орон нутгийн онцлогт тохирсон, аймгийн голлох салбаруудад чиглэсэн бодлого хөтөлбөр гарган хэрэгжилтийг хангуулахаар төлөвлөж байгаа. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 21-р зүйлд заасан, аймгийн чиг үүрэгт хариуцуулсан бодлогын чанартай асуудлуудын нэг болох ”Аймгийн хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн хөтөлбөр”-ийг баталж хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллана гэдгээ илэрхийлэв.
Зохион байгуулагчид арга хэмжээний төгсгөлд оролцогчдоос Хүнс хөдөө аж ахуйн салбарын бодлого төлөвлөлт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг авч нэгтгэн, холбогдох арга хэмжээг авах юм байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3927
2724 / 69%
719 / 18%
240 / 6%
244 / 6%