ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

“ҮНДСЭН ХУУЛИЙГ ХЭН САЙН МЭДЭХ ВЭ?” АХА ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-11-25

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Аймгийн ИТХ, аймгийн Прокурорын газартай хамтран “Үндсэн хуулийг хэн сайн мэдэх вэ?” АХА тэмцээнийг төрийн албан хаагчид болон ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн суралцагчдын дунд 2024 оны 11 сарын 25-ны өдөр 14:00 цагт, 16:00 цагуудад тус тус зохион байгууллаа.
Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга С.Болдбаатар, Прокурорын Тамгын газрын дарга Ч.Дэлгэрмаа нар тэмцээнийг нээж оролцогчдод амжилт хүсэв.
Төрийн албан хаагчдын тэмцээнд 19 төрийн байгууллагын 22 албан хаагч оролцсоноос:
Тэргүүн байрт: Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын архив бичиг хэргийн ажилтан, дэд ахлагч И.Пүрэвсайхан
Дэд байрт: ББТОБТ ОНӨҮГ-ын менежер, хүний нөөцийн ажилтан А.Ганбаатар
Гутгаар байрт: Шүүхийн Тамгын газрын архив, бичиг хэргийн эрхлэгч Ц.Намуундарь нар тус тус тэргүүлэв.
ЕБС-ийн ахлах ангийн суралцагчдын дундах тэмцээнд 6 сургуулийн 40 гаруй суралцагч оролцсоноос
Тэргүүн байрт: Ерөнхий боловсролын Чандмань-Эрдэнэ сургуулийн 12в ангийн суралцагч Б.Тэнгэр-Эрдэнэ
Дэд байрт: МУИС-Завхан сургууль, Ахлах сургуулийн 12а ангийн суралцагч М.Төгсбаясгалан
Гутгаар байрт: Ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн 10б ангийн суралцагч Б.Даваахүү нар тус тус шалгарлаа.
Оюун ухаан, авьяас билгээ дайчлан оролцсон нийт оролцогчид болон тэргүүн байрын эздэд баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт ерөөе.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3927
2724 / 69%
719 / 18%
240 / 6%
244 / 6%