Өнөөдөр(2024.11.28) аймгийн ИТХ-ын Зөвлөлийн ээлжит хурал зохион байгуулагдав.
Хуралд ИТХ-ын дарга Б.Санжсүрэн, зөвлөлийн гишүүд Д.Мягмардорж, Н.Тамир, Л.Бат-Амгалан, Ж.Баярмаа нар танхимаар, зөвлөлийн гишүүн Ш.Мянганбаяр цахимаар оролцож 85,7 хувийн ирцтэй хуралдлаа.
Хурлаар Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Аймгийн 2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө, Аймгийн 2024 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, 2025 оны төсвийн төсөл, Орлого нэмэгдүүлэх, зардал бууруулах тухай Төрийн аудитын газрын дүгнэлт, 2025 оны ойгоос бэлтгэх модны дээд хязгаар батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ.