ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ ХОЁРДУГААР ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

2024-12-02

Завхан аймгийн ИТХ-ын ээлжит хоёрдугаар хуралдаан 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хуралдаж, хуралдаанд ирвэл зохих 35 төлөөлөгчөөс 34 төлөөлөгч оролцож хуралдааны ирц 97,1 хувьтай байна.
Хуралд аймгийн Засаг Даргын эрхлэх хүрээний агентлагийн дарга нар, сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга нар оролцож байна.
Хуралдаанаар:
1. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
2. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хороодын бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай
3. Аймгийн 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц, Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны хэрэгжилтийн тайлан
4. Аймгийн 2024 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлан
5. Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр
6. Орлого нэмэгдүүлэх, зардал бууруулах тухай Төрийн аудитын газрын дүгнэлт
7. Аймгийн 2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө
8. Аймгийн 2024 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, 2025 оны төсөв
9. 2025 оны ойгоос бэлтгэх модны дээд хязгаар батлах тухай
10. Завхан аймаг дахь ашиг малтмал, уул уурхайн өнөөгийн нөхцөл байдал (аймгийн Засаг даргын мэдээллийг сонсох) зэрэг суудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ.
11. Тосонцэнгэл, Их-Уул сумдад ойг нөхөн сэргээх талаар шийдвэр гаргах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3927
2724 / 69%
719 / 18%
240 / 6%
244 / 6%