Аймгийн ИТХ, Авлигатай тэмцэх газраас орон нутагт ажиллахаар томилогдсон ажлын хэсэгтэй хамтран Авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлан таниулах, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр заавар зөвлөгөө өгөх, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, авлигын эсрэг соён гэгээрүүлэх арга хэмжээг зохион байгуулж байна.
Тус үйл ажиллагаа 2024 оны 12 сарын 3-4-ний өдрүүдэд Улиастай хотноо зохион байгуулагдах бөгөөд өнөөдрийн сургалт үйл ажиллагаанд Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн үр дүнд шинээр бүрэлдсэн аймаг, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид хамрагдаж байна.
Маргааш буюу 12 сарын 04-ний өдөр Засаг даргын эрхлэх хүрээний агентлагийн удирдах албан тушаалтан, Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтнууд, Шүүх, хууль хяналтын байгууллагын төлөөллүүд сургалт, үйл ажиллагаанд хамрагдах юм.