Улсын Их Хурлын ивээл дор зохион байгуулагдах шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар шат болох аймгийн аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээн манай аймагт амжилттай зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнд манай аймгийн 12 сумаас шалгарсан 33 тамирчин, эрэгтэй 23, эмэгтэй 10 шилдэг тамирчид оролцож, оюун ухаан, уран нүүдэл, авьяас чадвараа сорин өрсөлдлөө.
Эрэгтэй шатрын төрөлд:
1-р байр Б.Даваадорж
2-р байр С.Мөнхбат
3-р байр Б.Бастогтох
Эмэгтэй шатрын төрөлд
1-р байр Б.Дуламханд
2-р байр М.Батчимэг
3-р байр Б.Бибигүл нар тус тус шалгарлаа.
Шатар сонирхогчдын ур чадварыг сорих, сум бүрд шатрын спортыг жигд хөгжүүлэхэд анхаарах, Шатар сонирхогчдын улсын аваргад Ховд аймгаа төлөөлөн оролцох тамирчдыг шалгаруулах зорилгоор явагдсан тус тэмцээнийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Ховд аймгийн шатрын холбоотой хамтран зохион явуулсан юм.
Тэмцээнийг Дэлхийн шатрын холбоо болон Монголын шатрын холбооны дүрмийн дагуу явуулж, оролцогчдын тооноос хамааран швейцарь системээр тоглууллаа. Шалгарсан тамирчдаас эрэгтэй 2, эмэгтэй 1 тоглогч шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцоно.