Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулан Шатар сонирхогчдын Аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас уг тэмцээнийг өнөөдөр /2024.12.14/ зохион байгуулж байна. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга С.Болдбаатар тэмцээнийг нээж, шатарчдад амжилт хүслээ. Тэмцээнийг УИХ-ын Тамгын газраас ирүүлсэн заавар удирдамжийн дагуу зохион байгуулж, тэмцээний программын шүүгчээр А.Нэргүй, ширээний шүүгчээр Ш.Батболд нар ажиллаж байна.
Уг тэмцээнд шатар сонирхогчдын сумын аварга шалгаруулах анхан шатны тэмцээнд оролцож тэргүүн, дэд байр эзэлсэн 14 эрэгтэй, тэргүүн байр эзэлсэн 6 эмэгтэй нийт 20 шатарчид хурд, хүч, оюун ухаанаа сорьж байна.
Тэмцээн өнөөдөр, маргааш 2 өдөр үргэлжилнэ.