Аймгийн ИТХ-аас “Шатар сонирхогчдын аймгийн аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээн”-ийг 2024 оны 12 сарын 14-15-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Тэмцээнд шатар сонирхогчдын сумын аварга шалгаруулах анхан шатны тэмцээнд оролцож тэргүүн, дэд байр эзэлсэн 14 эрэгтэй, 6 эмэгтэй нийт 20 шатар сонирхогч оролцож эрэгтэйчүүд швейцарь системээр, эмэгтэйчүүд тойргийн системээр өрсөлдсөн билээ.
Тэмцээний эцсийн дүнгээр эрэгтэй төрөлд Тосонцэнгэл сумын оролцогч Т.Алтанбагана тэргүүн байр, Улиастай сумын оролцогч С.Оросоо хоёрдугаар байрт, Цагаанчулуут сумын оролцогч Т.Алтансүх гуравдугаар байрт тус тус шалгарлаа.
Эмэгтэй төрөлд Алдархаан сумын оролцогч Э.Тунгалагсайхан тэргүүн байр, Баянтэс сумын оролцогч Б.Гүрмаа хоёрдугаар байрт, Улиастай сумын оролцогч Б.Бямбажаргал гуравдугаар байрт тус тус шалгарлаа.
ИТХ-ын нарийн бичгийн дарга С.Болдбаатар, ИТХ-ын зохион байгуулалт, иргэд олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Үнэнхүү нар тэмцээнд тэргүүлсэн шатарчдад шагналыг гардуулж, баяр хүргэв.
Түүнчлэн нэг ба хоёрдугаар байр эзэлсэн 2 эрэгтэй, нэгдүгээр байр эзэлсэн 1 эмэгтэй оролцогч 2025.01.11-ний өдөр зохион байгуулагдах Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх бүхий УИХ-ын даргын гарын үсэгтэй батламжийг гардан авсан юм.
Тэмцээнд сум орон нутгаа төлөөлөн амжилттай оролцсон нийт шатар сонирхогчиддоо талархал илэрхийлж, Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд оролцох эрхээ авсан шатарчдад амжилт хүсье.