Аймгийн ИТХ-ын дэргэдэх Ногоон байгаль эко клуб нь аймгийн төвийн ЕБС-ийн ахлагч нараас бүрдсэн 7 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор байгуулагдаж 4 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.
Тус клубийн сурагчид “Ногоон байгаль эко клубийн өдөрлөг” арга хэмжээг өнөөдөр Жаргалант сумын ЕБ-ын 2 дугаар сургууль дээр зохион байгууллаа.
“Ногоон байгаль” эко клубын сурагчид Ховд аймгийн Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын 7 сургууль, сургуулийн өмнөх боловсролын 16 цэцэрлэгээр орж ус алдагдлын судалгаа хийж нийт 232 суултуураас 5 эвдрэлтэй, 217 угаалтуураас 3 эвдрэлтэй байсныг захирал, эрхлэгч нарт нь албан шаардлага хүргүүлэн усны алдагдалгүй болгож жилд 922 тонн ус алдахаас урьдчилан сэргийлэх ажлыг хийсэн.
Мөн усны өдрийн арга хэмжээг тохиолдуулан аймагт эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг БОЭТ-ийн тасгууд, хувийн хэвшлийн 3 байгууллага, Өрхийн 5 эмнэлгээр усаа хайрлан хамгаалах зөвлөмж, 2000 гаруй тараах материалыг тараан ажиллажээ.
Уг ажлаа энэ онд үргэлжлүүлэн БОЭТ эмнэлгийн тасгууд, хувийн хэвшлийн 3 байгууллага, Өрхийн 5 эмнэлгээр усаа хайрлан хамгаалах зөвлөмж, 2000 гаруй тараах материалыг тарааж 177 суултуур, 466 угаалтуурт ус алдагдлыг судалгаан хийж ажилласан.
Цаашид Ногоон байгаль эко клубийн үйл ажиллагааг сурагчдад таниулах өдөрлөг арга хэмжээг сургуулиудын эко клубуудтай хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна.