Эрхэм хүндэт Завхан нутгийн уугуул, суугуул иргэд ээ!

Улиран одож буй 2024 онд Завхан аймгийн харьяат тамирчин У.Сүрэнжав олимпын аварга болж, орон нутгийн хөгжилд урт хугацаанд ач холбогдол үзүүлэх Улиастай хотод дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламжийн ажил үргэлжлэн хийгдэж, Тосонцэнгэл суманд дулааны цахилгаан станц баригдаж ашиглалтад орсон, мал сүрэг нь үр төлөөрөө өссөн амжилт бүтээлээр дүүрэн жил байлаа.

Ирж буй 2025 онд 2024 оны ололт амжилтыг бататгасан, хүний эрхийг дээдэлсэн хүний хөгжил, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн олон ажлууд үргэлжлэн хийгдэж, нутгийн зон олон маань амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай.

Завханчууд та бүхэндээ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа шинэ он, шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхныг хүсэн ерөөе.
ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Б.САНЖСҮРЭН