ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ХОТ СУУРИН, ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДАВ.

2025-01-14

Аймгийн ИТХ-ын Хот суурин, дэд бүтцийн хөгжлийн хороо 2025.01.14-ний өдөр, танхим цахим хосолсон хэлбэрээр 85,7 хувийн ирцтэй хуралдлаа. Хурлыг аймгийн Засаг даргын орлогч, Хот суурин дэд бүтцийн хөгжлийн хорооны дарга Д.Уужимсанаа удирдан явуулав.
Хурлаар Хот суурин, дэд бүтцийн хөгжлийн хорооны 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах, Криминологийн/гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судлах арга/ шинэ хандлага, Жавхлант сууц өмчлөгчдийн холбооноос хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцаж зөвлөгөө өгөх, Алдархаан Улиастай сумын хилийн цэсийг шинэчлэн тогтоох саналыг боловсруулах ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэх, 2025 оны аймгийн хэмжээнд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршлын төслийг хэлэлцэх зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.
Тус хороо 2025 онд хийх ажлын төлөвлөгөөгөө баталж, Жавхлант сууц өмчлөгчийн холбооны үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, менежментийг сайжруулах талаар цаашид хамтран ажиллах, түүнчлэн СӨХ-той хамтран сайн ажилладаг хариуцлагатай оршин суугчтай байруудыг эрэмбэлж төрөөс үзүүлэх/гадна пассад, дээврийн төмөр солих, хаалга шинэчлэх г.м/ үйлчилгээг үзүүлдэг байх жишигрүү шилжих гэх зэрэг Жавхлант СӨХ-ийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр олон санал санаачлагууд гарлаа.
Түүнчлэн Алдархаан Улиастай сумын хилийн цэсийг шинэчлэн тогтоох саналыг боловсруулах ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэх, 2025 оны аймгийн хэмжээнд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршлын төслийг хэлэлцэх зэрэг асуудлуудыг аймгийн ИТХ-ын зөвлөл, хурлын хуралдаанаар хэлэлцүүлэх юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5884
4416 / 75%
919 / 16%
266 / 5%
283 / 5%