Завхан аймгийн ИТХ, аймгийн Боловсролын газартай хамтран “Завхан аймгийн боловсролыг хөгжүүлэх шинэ сэргэлт” хөтөлбөрийн хэлэлцүүлгийг 2025 оны 01 сарын 23-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид, аймгийн Ахмад багш нарын холбоо, Залуу багш нарын холбоо, Улиастай сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлагууд, багш, ажилтан, албан хаагчид, эцэг эхийн зөвлөл болон иргэдийн төлөөлөл 40 гаруй хүн оролцов.
Тус хөтөлбөр Завхан аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 39 цэцэрлэг, Ерөнхий боловсролын 30 сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын 3 сургууль, МУИС-Завхан аймаг дахь Бизнес мэдээлэл, технологийн сургууль-1 нийт 73 боловсролын байгууллагын хамран хэрэгжих юм.
Хөтөлбөрийн хүрээнд дараах 6 зорилтыг хэрэгжүүлэн ажиллана. Үүнд:
3.1. Чанартай боловсролыг тэгш хүртээмжтэй олгож сургалтын чанарыг сайжруулна.
3.2.Багшлах боловсон хүчин, хүний нөөцийн чадавхыг дээшлүүлж нийгмийн баталгааг сайжруулна.
3.3.Мэдээллийн технологид суурилсан сургалт явуулах нөхцөлийг бүрдүүлэх ажлыг шат дараалалтай зохион байгуулна. Цахим сургалтын удирдлагын платформ, Pearson, Eduten, Astrid- г нэвтрүүлнэ.
3.4.Боловсролын салбарын инновацыг хөгжүүлж, шинэ арга зүй, технологийг нэвтрүүлнэ.
3.5.Хүүхдийн хөгжлийг дэмжиж, эцэг эх асран хамгаалагч, бүх нийтийн оролцоог хангана.
3.6.Хүний хөгжлийг дэмжсэн сургалтын орчин нөхцөлийг бүрдүүлнэ.
Аймгийн Боловсролын газар хэлэлцүүлгээс гарсан саналуудыг хөтөлбөрт тусган, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулна.