ИТХ-ын Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хорооны хурал 2025 оны 01 сарын 27-ны өдөр 85,7 хувийн ирцтэй зохион байгуулагдлаа. Хурлыг ИТХ-ын төлөөлөгч, тус хорооны дарга Ж.Баярмаа удирдан явуулав.
Хурлаар тус хороо 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө баталж, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн тулгамдсан асуудлын мэдээллийн салбар тус бүрээр сонсож, аймаг орон нутагт Цахим шилжилтийг хэрэгжүүлж байгаа ажлын явцын мэдээлэл, Чадварлаг багш арга хэмжээний хэрэгжилт, аймаг орон нутгийн мэргэжлийн багш, боловсон хүчний нөөцийн талаарх мэдээллүүдтэй тус тус танилцан, холбогдох албан хаагчдад үүрэг чиглэл өгч ажиллалаа.