Өнөөдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл танхим, цахим хосолсон хэлбэрээр 71,4 хувийн ирцтэй хуралдлаа.
Хурлаар 2025 оны аймгийн хэмжээнд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршлын төсөл, Аймгийн 2024 оны ГХУСАЗСЗ-аас хэрэгжүүлсэн ажлын мэдээлэл, Олон нийтийн цагдаагийн орон тоо батлах тухай, “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх ажлын явцад чиглэл өгч, асуудлын шийдвэрлэх ажлын хэсгийн тайлан, 2024 оны тусгай зориулалттай ангийн дуудлага худалдаанаас орсон орлогын зарцуулалтын хуваарийг тус тус хэлэлцэв.