ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН БАЙГАЛЬ ОРЧИН, ХӨДӨӨГИЙН ХӨГЖЛИЙН ХОРООНЫ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

2025-01-29

Аймгийн ИТХ-ын Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хорооны хурал танхим, цахим хосолсон хэлбэрээр 71,4 хувийн ирцтэй зохион байгуулагдаж, хурлыг аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тус хорооны дарга Б.Болдбаатар удирдан явуулж байна.
Хурлаар тус хороо 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө баталж, аймгийн Мал эмнэлгийн газраас Мал эмнэлгийн ажил үйлчилгээний үнэ тариф шинэчлэн тогтоох тухай асуудлыг танилцуулан хэлэлцүүллээ.
Мөн аймгийн Байгаль орчны газраас 2024 оны тусгай зориулалттай ангийн дуудлага худалдаанаас орсон орлогын зарцуулалтын хуваарь, Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг Завхан аймагт 2021-2031 он хүртэл хэрэгжүүлэх ажлын ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийн явцыг танилцуулан хэлэлцүүлж байна.
Хурал үргэлжилж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5879
4413 / 75%
917 / 16%
266 / 5%
283 / 5%