ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН НУТГИЙН УДИРДЛАГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА.

2025-01-30

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нутгийн удирдлагын хөгжлийн хорооны хурал танхим, цахим хосолсон хэлбэрээр 100 хувийн ирцтэй зохион байгуулагдлаа.
Хурлыг аймгийн ИТХ-ын дарга, тус хорооны дарга Б.Санжсүрэн удирдан явуулав.
Хурлаар тус хороо 2025 оны төлөвлөгөөгөө баталж, аймгийн ИТХ-ын 2023 оны 82 дугаар тогтоолоор батлагдсан “Архигүй Завхан амгалан амьдрал хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явцтай танилцлаа.
Хорооны гишүүд хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй байгааг дурдаад хөтөлбөрийг орон нутгийн хэмжээнд зохион байгуулах орон тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан ИТХ-ын зөвлөлийн хуралд хэлэлцүүлэхийг холбогдох албан хаагчдад үүрэг болголоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10106
8385 / 83%
1061 / 10%
316 / 3%
344 / 3%