Өнөөдөр(2025.02.11) ИТХ-ын Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хорооны хурал танхим, цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдлаа. Хурлыг ИТХ-ын төлөөлөгч, тус хорооны дарга Ц.Улам-Оргих удирдав.
Хурлаар тус хороо 2025 оны төлөвлөгөөгөө баталж, дараах асуудлуудыг хэлэлцэн, холбогдох албан хаагчдад үүрэг чиглэл өглөө. Үүнд: 2024 оны татварын орлого бүрдүүлэлт, Мал сүргийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр аймгийн 2024 оны хөгжлийн төлөвлөгөөнд орсон асуудлын хэрэгжилт, 2024 онд жижиг дунд үйлдвэрийг дэмжих зээлээр хийгдсэн ажил үр дүн, Завхан аймгийн Алдархаан сумын Ямаан усанд явуулсан 2024 оны археологийн малтлага судалгааны ажлын товч тайланг тус тус хэлэлцэв.