ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН “ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР”-ИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2025-02-17

Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтран Завхан аймгийн “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг дэмжих хөтөлбөрийн төслийн хэлэлцүүлгийг 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр амжилттай зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт МУ-ын Хөдөлмөрийн баатар, Гавьяат зоотехникч Л.Лхасүрэн, МУИС-ын Завхан аймаг дахь Бизнес, мэдээллийн технологийн сургуулийн захирал Дэд проф., Доктор Д.Алтанхуяг, Ахмад малын эмч Ж.Отгоолой нар болон малчид, мал бүхий иргэн, тариаланчид, жижиг дунд бизнес эрхлэгчид, хоршоологчид, хүнсний үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөл бүхий 68 хүн оролцсон.
Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ч.Мөнххүрэл Хүнс, хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдал болон Завхан аймгийн “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн төслийг танилцуулж оролцогчдоос хөтөлбөрийн төсөлд тусгах арга хэмжээний саналыг авч ажилласан. Мөн МУИС-ийн Завхан аймаг дахь Бизнес, мэдээллийн технологийн сургуулийн захирал Дэд проф., Доктор Д.Алтанхуяг баруун бүсийн мал аж ахуйн чиглэлээр хийсэн “Мал аж ахуйн салбарын аналитик шатлалын үйл явц /AHP/” судалгааг танилцуулж цаашид хөдөө аж ахуйн салбарт шаардлагатай судалгаа, шинжилгээний ажлуудыг зохион байгуулах талаар санал гаргасан юм.
Мэдээллийн эх сурвалж: https://za-hhaag.opengov.mn/

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5563
4113 / 74%
908 / 16%
263 / 5%
279 / 5%