Төр Засгийн бодлого шийдвэр, урт болон дунд, богино хугацааны бодлогын баримт бичигт тусгагдсан зорилт, орон нутгийн хөгжлийн талаар дэвшүүлсэн арга хэмжээг хэрэгжүүлэхэд идэвх санаачлага гарган, үр бүтээлтэй ажиллаж, төрөөс үзүүлж буй үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, чанартай хүргэж ажилласан “Тэргүүний сум”, “Тэргүүний хэлтэс, агентлаг”, “Салбарын тэргүүний ажилтан”-г шалгаруулан шагнав.

“Тэргүүний сум”-аар Баянтэс, Сонгино, Тосонцэнгэл сумд,

“Тэргүүний хэлтэс, агентлаг”-аар аймгийн Татварын хэлтэс, Боловсрол, шинжлэх ухааны газар, Цагдаагийн газар,

“Төрийн жинхэнэ алба”-ны тэргүүний ажилтнаар Улиастай сумын Товцог багийн түшмэл Ш.Банзрагч,

“Боловсрол, соёл, урлагийн салбар”-ын тэргүүний ажилтнаар Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын лабортори 1 дүгээр сургуулийн бага ангийн багш Б.Долгорсүрэн,

“Эрүүл мэндийн салбар”-ын тэргүүний ажилтнаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн Хүний их эмч Д.Балсанжав,

“Үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний салбар”-ын тэргүүний ажилтнаар “Мөнхөд мандаг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Золзаяа,

“Дэд бүтцийн салбар”-ын тэргүүний ажилтнаар АУЭХС ТӨХК-ийн Завхан аймаг дахь салбарын ахлах инженер Д.Лувсандандар,

“Хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчин, аялал жуулчлалын салбар”-ын тэргүүний ажилтнаар Отгонтэнгэрийн дархан цаазат газрын байгаль хамгаалагч Б.Налжирмаа,

“Төрийн бус байгууллага”-ын тэргүүний ажилтнаар аймгийн “Даян мэргэн” шагайн харваачдын холбооны тэргүүн, аймгийн гоц мэргэн Г.Мягмарсүрэн,

“Төрийн бус байгууллага”-ын тэргүүний ажилтнаар Жавхлант цогцолбор сургуулийн биеийн тамирын багш, аймгийн хөл бөмбөгийн холбооны тэргүүн Я.Болормаа нар тус тус шалгарлаа.