Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 12 дугаар зүйл, Монголын Шагайн харвааны холбооны дүрмийн 4 дүгээр зүйлийг үндэслэн Аймгийн хошой мэргэн, аймгийн гоц мэргэн цолны болзол хангасан харваачдад цол олголоо.
Цолны үнэмлэх тэмдгийг аймгийн ИТХ-ын дарга Б.Санжсүрэн, аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр нар гардуулан өгч, баяр хүргэв.
“Аймгийн хошой мэргэн” цолоор:

Батбаярын Баасандаш (Их-Уул сум харьяат, "Даян манлай" багийн харваач)

Жамбалын Адьяаням (Отгон сумын харьяат, "Зэндмэнэ" багийн харваач)

Мааяагийн Төмөр-Очир (Завханмандал сумын харьяат, "Тулаа хайрхан" багийн харваач)

Цэрэндагвын Нямгэрэл (Алдархаан сумын харьяат, "Жинст хайрхан" багийн харваач)

Балжиннямын Дашхүү (Завханмандал сумын харьяат, "Тулаа хайрхан" багийн харваач)

Цогтгэрэлийн Сэргэлэнбаяр (Завханмандал сумын харьяат, "Тулаа хайрхан" багийн харваач)

Балжиннямын Шаравдорж (Тэлмэн сумын харьяат, "Очирваанийн гал" багийн харваач)

Дорждэрэмийн Гүндсамба (Завханмандал сумын харьяат, "Тулаа хайрхан" багийн харваач)

Эрдэнэбилэгийн Сүхбилэг (Тосонцэнгэл сумын харьяат, "Тулаа хайрхан" багийн харваач)

Молор-Эрдэнийн Дүгэрсүрэн (Завханмандал сумын харьяат, "Тулаа хайрхан" багийн харваач)

Чойжамцын Дүгэр (Шилүүстэй сумын харьяат, "Хүйс хайрхан" багийн харваач)
“Аймгийн гоц мэргэн” цолоор:

Цангилмаагийн Жанчивдорж (Завханмандал сумын харьяат, "Тулаа хайрхан" багийн харваач)

Батнасангийн Дагвасамбуу (Улиастай сумын харьяат, "Жинст хайрхан" багийн харваач)

Бадралын Бадамханд (Дөрвөлжин сумын харьяат, "Зэндмэнэ" багийн харваач)

Энэбишийн Ламжав (Завханмандал сумын харьяат, "Тулаа хайрхан" багийн харваач)

Энхжаргалын Золсайхан (Улиастай сумын харьяат, "Жинст хайрхан" багийн харваач)

Нараагийн Бямбадорж (Завханмандал сумын харьяат, "Тулаа хайрхан" багийн харваач)

Ганзоригийн Бямбаноров (Улиастай сумын харьяат, "Хаш шагай" багийн харваач)

Доржнямбуугийн Гантөмөр (Эрдэнэхайрхан сумын харьяат, "Очирваанийн гал" багийн харваач)

Доржбалын Мандалбаяр (Яруу сумын харьяат, "Зэндмэнэ" багийн харваач)

Давааживын Цогбадрах (Завханмандал сумын харьяат, "Тулаа хайрхан" багийн харваач) нар тус тус шагнагдлаа.














