Салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй иргэдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагналаа.
Шагналыг аймгийн ИТХ-ын дарга Б.Санжсүрэн, аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр нар өнөөдөр /2025.02.21/ гардуулан өгөв.
“Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор Д.Оюунгэрэл, “Алтан гадас” одонгоор Ж.Бямбадорж, Г.Лувсандорж, М.Доржсүрэн, Ч.Алтанхуяг, Т.Хүрэлбаатар, Б.Самбуу, Д.Жамбалдорж, С.Амарзаяа, Б.Янжмаа нар,
“Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар Г.Даваасамбуу, Н.Батбилэг, Г.Ванчигмаа нар тус тус шагнагдлаа.
Мэдээллийн эх сурвалж: Завхан аймгийн ЗДТГ