ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

“АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ” ЦОЛ ОЛГОЛОО

2025-02-21

Үндэсний баяр наадмын тухай хуулийн 8 дугаар зүйл, холбогдох хууль тогтоомжийг үндэслэн “Аймгийн Алдарт уяач” цолны болзол хангасан уяачдад цол олголоо. 2024 онд аймгийн хэмжээнд 27 уяач “Аймгийн Алдарт уяач” цолны болзлыг хангажээ. Өнөөдөр /2025.02.21/ 14 уяач цолны үнэмлэх, тэмдгээ аймгийн ИТХ-ын дарга Б.Санжсүрэн, аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр нараас гардан авлаа.
✅Алдархаан сумын Өгөөмөр багийн уяач Цээцээгийн Батсүх
✅Алдархаан сумын Өгөөмөр багийн уяач Сэрээжавын Алтангэрэл
✅Алдархаан сумын Өгөөмөр багийн уяач Базаргүрийн Ванчинсүрэн
✅Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн уяач Нарангэрэлийн Лхагвасүрэн
✅Тосонцэнгэл сумын Рашаант багийн уяач Шагдарсүрэнгийн Цэрэндорж
✅Тосонцэнгэл сумын Идэр багийн уяач Дарханбаатарын Даваа-Очир
✅Тэлмэн сумын Баян айраг багийн уяач Батчулууны Баасансүрэн
✅Тэлмэн сумын Баянтэгш багийн уяач Дагвасамбуугийн Донойчамба
✅Тэлмэн сумын Шургах багийн уяач Андрайгийн Бадмаабазар
✅Улиастай сумын Жинст багийн уяач Чулуунбатын Уранбор
✅Улиастай сумын Жинст багийн уяач Батдэлгэрийн Алтаншагай
✅Улиастай сумын Богдын гол багийн уяач Чойжилжавын Намдаг
✅Улиастай сумын Богдын гол багийн уяач Баярмагнайгийн Мөнхбат
✅Улиастай сумын Богдын гол багийн уяач Шаравдоржийн Хадбаатар нар цолны үнэмлэх тэмдгээ гардлаа.
Бусад 13 уяач сумддаа шагналаа авна.
Мэдээллийн эх сурвалж: Завхан аймгийн ЗДТГ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5878
4412 / 75%
917 / 16%
266 / 5%
283 / 5%