ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ТЭЛМЭН СУМААС ШАЛГАРСАН “АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ”-ҮҮДЭД ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА.

2025-02-25

Монголын хөдөөг, эх орны голомт нутгийг эзэнтэй байлгаж, нүүдлийн мал аж ахуй, өв соёлоо тээж яваа малчин түмнээ хүндэтгэн ХVII дугаар жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн босгон дээр мал аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, өөрийн малч ухаан, цаг наргүй нөр их хөдөлмөрөөрөө байгаль, цаг агаарын бэрхшээлийг даван туулж эрдэнэт мал сүргээ таван төрөлд нь өсгөн үржүүлэн хөдөлмөрөө үнэлүүлж “АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ ”-өөр шалгарсан
✅ Нуур багийн малчин Пунцаг-Ёндонгийн Энх-Амгалан, гэргий Ренчиндоржийн Лхагвабаяр ✅ Баян-Айраг багийн малчин Дагийн Батсүх, гэргий Чанцалын Баасанжаргал
✅ Шургах багийн малчин Намсрайжавын Батгэрэл, гэргий Пүрэвдоржын Алтантуяа
✅ Өгөөмөр багийн малчин Даваажавын Зандаръяа, гэргий Намхайн Болормаа нарт шагналыг гардууллаа.
Шагналыг аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга С.Бoлдбаатар, ИТХ-ын дарга Д.Донойчамба, сумын Засаг дарга Э.Төрболд, сумын Засаг даргын орлогч Т.Ганням, Улиастай сумын Засаг даргын орлогч Б.Батлхагва нар гардуулан өглөө.
Аймгийн аварга малчин өрхөөр шалгарсан та бүхэнд баяр хүргэе. 👏👏👏
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Мэдээллийн эх сурвалж: Завхан аймгийн Тэлмэн сумын ЗДТГ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5881
4414 / 75%
918 / 16%
266 / 5%
283 / 5%