ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ИТХ-ЫН ЗӨВЛӨЛ, ХОТ СУУРИН, ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН ХОРООНЫ ХАМТАРСАН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2025-03-27

Хурлаар Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг дэмжих хөтөлбөрийн төсөл, Улиастай хотын 47,6 га газар дээр хийгдсэн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй танилцаж мэдээлэл сонсох, “Завхан хөгжлийн корпорац” орон нутгийн өмчит компанийн дүрмийн төсөлтэй танилцах, Арц суурь хилийн боомт орчмын газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай асуудлуудыг хэлэлцэв.
Аймгийн ИТХ-ын ээлжит 3 дугаар хуралдаанаар Завхан аймгийн орон сууцны хорооллын менежментийг сайжруулахад анхаарах талаар хэлэлцсэн. Энэ хүрээнд “Завхан Хөгжлийн Корпорац” ОНӨК-ний дүрмийн төслийг аймгийн Засаг даргын орлогч Д.Уужимсанаа танилцууллаа.
Компанийн дүрмээс: “Завхан Хөгжлийн Корпорац” ОНӨК нь аймгийн эдийн засгийн хөгжлийн стратеги, Засаг Даргын үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, аймгийн дунд болон урт хугацааны бодлогын баримт бичигт тусгагдсан төсөл хөтөлбөрүүдийг аймгийн төсөвт дарамт учруулахгүйгээр байгаль орчинд ээлтэй ногоон хөгжил дэмжсэн, хувийн хэвшлийн шилдэг менежмент, гадны хөрөнгө оруулагчдын итгэл дээр тулгуурласан, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой байгуулагдах юм.
Компаний үйл ажиллагааны чиглэл:
1. Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд барилга угсралт/орон сууц барих/-ын үйл ажиллагаа явуулах
2. Дулаан үйлдвэрлэх, түгээх, хангах үйл ажиллагаа явуулах
3. Ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагаа явуулах
4. Гадаад дотоод худалдааны үйл ажиллагаа явуулах
5. Аймгийн хөгжлийн бодлогын баримт бичгийн холбогдох заалтыг хэрэгжүүлэх зорилгоор хуулиар хориглоогүй орлого, ашгаа нэмэгдүүлэхэд чиглэгдсэн бизнесийн бусад үйл ажиллагаа явуулж болох бөгөөд энэ тухай шийдвэрийг Төлөөлөн удирдах зөвлөл гаргана гэжээ.
Аймгийн ИТХ-ын ээлжит 4-р хуралдаан 2025 оны 03 сарын 31-ний өдөр зохион байгуулагдах өнөөдрийн зөвлөлийн хурлаар хэлэлцсэн 4 асуудлыг хэлэлцүүлэхийг зөвлөл, хорооны гишүүд дэмжлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5388
3948 / 73%
902 / 17%
261 / 5%
277 / 5%