ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ 4 ДҮГЭЭР ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

2025-03-31

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 4 дүгээр хуралдаан 74,2 хувийн ирцтэй зохион байгуулагдаж байна.
Өнөөдрийн хурлаар
1. Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
2. Олон нийтийн цагдаагийн орон тоонд өөрчлөлт оруулах тухай
3. 2025 онд аймгийн хэмжээнд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршлыг тогтоох тухай
4. Эдэлбэр газрын тэг гортиг тогтоох тухай
5. Арц суурь хилийн боомт орчмын газрыг улсын тусгай хэрэгцээнд авах
6. Мал эмнэлгийн үйлчилгээний үнэ тарифыг шинэчлэн батлах тухай
7. 2024 онд тусгай зориулалтын ангийн дуудлага худалдаанаас орсон орлогыг зарцуулах хуваарийг батлах тухай
8. Аймгийн хэмжээнд 2025 онд ахуйн зориулалтаар агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээний дээд хязгаар батлах тухай
9. Хилийн цэргийн 0277 дугаар ангийг Армийн Генерал Б.Доржийн нэрэмжит болгох тухай
10. Аймгийн хүндэт иргэн цол олгох тухай
11. Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийн талаар Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, Бүсчилсэн хөгжилд тулгуурлан хэрэгжүүлэх 5 төслийн талаар мэдээлэл сонсох зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр Төлөөлөгчдийн олонхын саналаар баталлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5563
4113 / 74%
908 / 16%
263 / 5%
279 / 5%