“Олон нийтийн цагдаагийн орон тоонд өөрчлөлт оруулах тухай” асуудлыг хэлэлцэн Улиастай сумд 6, Тосонцэнгэл сумд 2, бусад 22 сумдад тус бүр 1 аймгийн хэмжээнд нийт 30 олон нийтийн цагдааг ажиллуулахаар ИТХ-ын Төлөөлөгчдийн олонхын саналаар дэмжиж баталлаа.
Олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах ажилд оролцох чиг үүрэг бүхий сайн дурын үндсэн дээр ажиллаж буй 20 насанд хүрсэн Монгол Улсын иргэн байна. Олон нийтийн цагдаагийн урамшууллыг тухайн сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн санхүүжилтээс олгох хууль эрх зүйн зохицуулалттай.