ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

АЙМГИЙН "ХҮНДЭТ ИРГЭН" ЦОЛ ОЛГОХ ТУХАЙ ТОГТООЛЫГ БАТАЛЛАА.

2025-03-31

Аймгийн "Хүндэт иргэн" цол олгох тухай асуудлыг ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга П.Мөнхзаяа танилцуулан хэлэлцүүллээ.
ИТХ-ын 2023 оны 85 дугаар тогтоолоор “Аймгийн хүндэт иргэн” цол олгох журам батлагдан хэрэгжиж байна. Өнөөгийн байдлаар журмын шаардлагыг хангасан 120 гаруй иргэн “Аймгийн хүндэт иргэн” цолыг хүртсэн байна. Энэ удаагийн хуралдаанаар журмын 3.1 дэх заалтын шаардлагыг хангасан Завхан аймгийн Сантмаргац сумын харьяат, МУ-ын Хөдөлмөрийн баатар Бэгзсүрэнгийн Норовсамбуу, журмын 3.4 дэх заалтын шаардлагыг хангасан 100-аас дээш настан Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат Чимэдийн Дорлигжав, Тэлмэн сумын харьяат Батаагийн Хандхүү, Шилүүстэй сумын харьяат Лхамсүрэнгийн Галсан нарыг Завхан аймгийн “Хүндэт иргэн” цолоор шагнаж урамшуулахыг дэмжиж, баталлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5555
4107 / 74%
907 / 16%
262 / 5%
279 / 5%