ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ 4 ДҮГЭЭР ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХЭЭР ТӨЛӨВЛӨСӨН АСУУДЛУУДАА АМЖИЛТТАЙ ХЭЛЭЛЦЭЖ, ӨНДӨРЛӨЛӨӨ.

2025-03-31

Хуралдаанаар Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, Олон нийтийн цагдаагийн орон тоонд өөрчлөлт оруулах тухай, 2025 онд аймгийн хэмжээнд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршлыг тогтоох тухай, Эдэлбэр газрын тэг гортиг тогтоох тухай, Арц суурь хилийн боомт орчмын газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, Мал эмнэлгийн үйлчилгээний үнэ тарифыг шинэчлэн батлах тухай, Аймгийн хэмжээнд 2025 онд ахуйн зориулалтаар агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээний дээд хязгаар батлах тухай, Хилийн цэргийн 0277 дугаар ангийг Армийн Генерал Б.Доржийн нэрэмжит болгох тухай, Аймгийн хүндэт иргэн цол олгох тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэн дэмжиж тус бүр тогтоол гаргалаа.
2024 онд тусгай зориулалтын ангийн дуудлага худалдаанаас орсон орлогыг зарцуулах хуваарийг батлах тухай асуудлын хүрээнд дуудлага худалдаа зарласан дэнчингийн орлогыг зарцуулах санал орж ирсэн учраас тухайн оны хөгжлийн төлөвлөгөөнд тодотгол оруулж шийдвэрлэх боломжтой хэмээн үзэж дэмжихээс татгалзсан шийдвэр гаргав.
Хуралдааны төгсгөлд Цагдаагийн Ерөнхий газраас “Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2024 оны 86 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар танилцуулга, Бүсчилсэн хөгжилд тулгуурлан хэрэгжүүлэх 5 төслийн талаарх мэдээллийг тус тус сонсож, “Аймгийн Засаг даргад чиглэл өгөх тухай” тогтоолыг төлөөлөгчдийн 100 хувийн саналаар баталж хуралдаан өндөрлөлөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5563
4113 / 74%
908 / 16%
263 / 5%
279 / 5%