ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

АЙМГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА.

2025-04-08

Өнөөдөр аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хуралдаж хурлыг ИТХ-ын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Санжсүрэн удирдав. Хурлаар тус зөвлөлийн 2025 оны төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.
Төлөвлөгөөний төслийг ИТХ-ын ажлын албаны Хууль эрх зүй, хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Г.Амарсайхан танилцуулав. Төлөвлөгөөг Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн бүтцийн дагуу ерөнхий чиглэл, тусгай чиглэл, нэг бүрчилсэн буюу тодорхой төрлийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэл, соён гэгээрүүлэх, бусад гэсэн 5 зорилтын хүрээнд, 113 ажил арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэхээр баталлаа.
ИТХ-ын дарга Б.Санжсүрэн нийгмийн дэг журам сахиулах гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, төлөвлөсөн ажлаа үр дүнтэй хэрэгжүүлж ажиллахыг зөвлөлийн гишүүдэд уриаллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6033
4560 / 76%
919 / 15%
269 / 4%
285 / 5%