Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас сумдын ИТХ-ын ажлын албаны мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтыг 2025 оны 04 сарын 24-25-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Сургалтад 24 сумын 28 албан хаагч хамрагдаж байна.
Сургалтыг аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга С.Болдбаатар нээж, Төрийн албаны түүхэн уламжлал сэдэвт илтгэл танилцууллаа.
Сургалтаар хурлын хороо ажиллуулах тухай, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилт, анхаарах асуудал, Төрийн албаны тухай хуулийн талаар анхаарах асуудал, Орон нутгийн өмчийн талаар, Данс бүртгэл үйлдэх цахим архив үүсгэх, Баримт бичгийн стандарт, Иргэний танхимын үйл ажиллагааны талаар зэрэг сэдвүүдийн хүрээнд аймгийн ИТХ-ын ажлын албаны хэлтсийн дарга нар, Завхан аймаг дахь төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, Орон нутгийн өмчийн газрын мэргэжилтэн, Стандарт хэмжил зүйн газрын мэргэжилтэн, ИТХ-ын ажлын албаны мэргэжилтнүүд сургалт, мэдээлэл өгч байна.
Сургалт маргааш үргэлжлэн зохион байгуулагдана.