Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс замын хөдөлгөөнд оролцох зөв дадал олгох, хэвшүүлэх, зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль, дүрмийн мэдлэгийг хөнгөн, хөгжилтэй, хүртээмжтэй байдлаар олон нийтэд хүргэх зорилго бүхий “Замын хөдөлгөөний цагаан толгой” нэгдсэн арга хэмжээг сургуулийн өмнөх боловсрол олгох байгууллагуудын суралцагчид, эцэг эх, асран хамгаалагч, багш, сурган хүмүүжүүлэгчдийг хамруулан өргөн хүрээнд амжилттай зохион байгууллаа.
Тэмцээнийг аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Санжсүрэн нээж, оролцогчдод амжилт хүсэв.
Энэ жилийн арга хэмжээнд Улиастай сумын 9 цэцэрлэг, Завханмандал, Сонгино, Шилүүстэй сумдын цэцэрлэгүүд нийт 12 цэцэрлэгийн 192 төлөөлөл оролцон өргөн хүрээнд зохион байгуулагдсанаараа онцлог байлаа.
Тус арга хэмжээ ГЭРИЙН ДААЛГАВАР(Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр РИЙЛ бэлтгэн олон нийтэд цахимаар танилцуулах), БАГИЙН МЭНДЧИЛГЭЭ, ХАМТДАА ТЭМЦЭЭН, БУУХИА ТЭМЦЭЭН гэсэн 4 төрлөөр явагдлаа.
Тэмцээний нийлбэр дүнгээр:
ТЭРГҮҮН БАЙРАНД: Улиастай сумын 9 дүгээр цэцэрлэг
ДЭД БАЙРАНД: Сонгино сумын цэцэрлэг
ГУТГААР БАЙРАНД: Улиастай сумын 2 дугаар цэцэрлэг
ТУСГАЙ БАЙРАНД: Улиастай сумын 8 дугаар цэцэрлэг тус тус шалгарлаа.
“Замын хөдөлгөөний цагаан толгой” нэгдсэн арга хэмжээнд идэвхтэй оролцсон суралцагчид, багш сурган хүмүүжүүлэгч, эцэг эхчүүд, тэмцээнийг зохион байгуулахад хамтран ажилласан аймгийн Цагдаагийн газар, Боловсрол шинжлэх ухааны газар, Улаан загалмайн хороо, Л.Ванганы нэрэмжит Хөгжимт жүжгийн театрын хамт олонд талархал илэрхийлж ажлын амжилт, сайн сайхныг хүсэн ерөөе.