ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2025-04-29

Өнөөдөр(2025.04.29) аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хурал танхим, цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдаж хурлаар Тыва улс, Завхан аймгийн хооронд хамтран ажиллах хэлэлцээрийн тухай, Аймгийн хэмжээнд 2023 оны газрын зохион байгуулалт чиглэлээр хэрэгжүүлсэн үйл ажиллагаанд аудит хийсэн дүгнэлт, Цахим Завхан арга хэмжээний танилцуулга зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Тыва улс, Завханы хэлэлцээрийн тухай Аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга П.Мөнхзаяа, тус хэлтсийн боомтын сэргэлт олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн С.Ганчимэг нар танилцуулав. 2025 оны 05 сарын 27-29-ний өдрүүдэд Завхан аймаг дахь Тыва улсын өдрүүд зохион байгуулагдах бөгөөд энэ хүрээнд 05 сарын 27-нд Тосонцэнгэл суманд концерт, фото зураг ба номын үзэсгэлэн зохион байгуулагдах бол 28-нд Улиастай суманд Гаалийн уулзалт, гаалийн бүрдүүлэлт, худалдаа бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлаар уулзалт хийнэ. Мөн ойжуулалт, аялал жуулчлал, ХАА малын генетик, селекцийн асуудлаар хамтрах боломжуудын талаар дугуй ширээний ярилцлага, Орос хэлний багш нарт зориулсан арга зүйн сургалт болох юм.
ИТХ-ын дарга Б.Санжсүрэн Тыва улс хоорондын харилцан хамтын ажиллагаа идэвхжиж байгааг тэмдэглээд цаашдаа харилцан импорт, экспортыг нэмэгдүүлэх үр ашигтай хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр Хурлын байгууллагын зүгээс дэмжин ажиллах малын тэжээл оруулж ирэх, махыг малчдаас шууд бэлтгэн нийлүүлэх боломжийг судлан анхаарч ажиллахыг зорих нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
Аймгийн газрын асуудлаар аудит хийсэн дүгнэлтийг Төрийн аудитын газрын ахлах аудитор Г.Заяа танилцуулав. Зөвлөлийн гишүүдээс газрын асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулах талаар холбогдох арга хэмжээ авч ажиллахаар тогтлоо.
Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад үзүүлэх төрийн үйлчилгээг хялбаршуулах, төрийн дотоод үйл ажиллагааг цахимжуулах, төр, иргэн, аж ахуйн нэгж хоорондын мэдээллийн урсгалыг сайжруулах, нээлттэй, ил тод байдлыг төлөвшүүлэх, цахим технологид түшиглэн иргэдийн амьдралын хэв маягийг хялбаршуулах, цаг хугацааг хэмнэх, зардлыг бууруулж, бүтээмж нэмэгдүүлэх, хүний хөгжлийг дэмжих зорилго бүхий Цахим Завхан арга хэмжээний төслийг Цахим хөгжлийн хэлтсийн дарга Т.Бямбажав танилцуулав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9243
7567 / 82%
1037 / 11%
304 / 3%
335 / 4%