Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Ёс зүй, жендер, хүний эрх, хууль эрх зүйн асуудал хариуцсан хөгжлийн хорооны дарга Х.Лүндээжанцан ахлан, Төлөөлөгч Д.Цогтбаатар, ажлын албаны Зохион байгуулалт, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Үнэнхүү, Нутгийн өөрөө удирдах байгууллага хариуцсан мэргэжилтэн Б.Ариунаа, Хууль эрх зүй, хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Э.Уянга нар 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 13-ны өдөр хүртэл аймгийн Цагаанхайрхан, Цагаанчулуут, Шилүүстэй, Отгон сумдуудаар ажиллалаа.
Тус ажлын хэсгээс батлагдсан удирдамжийн хүрээнд сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангасан байдал, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан шийдвэрийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийлээ.
Мөн тухайн сумдад улсын төсвийн хөрөнгө оруулалт, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэх, явц хяналтыг тогтмол хийх талаар сумын Хурлын хороодын ажлыг сайжруулах зэрэг үүрэг чиглэл, арга зүйн зөвөлгөө өгөв. Энэ ажлын тайлан, дүгнэлтэд үндэслэн сумдуудад зөвлөмж хүргүүлэх юм.




