ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ХОТ СУУРИН, ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН ХОРООНЫ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2025-08-04

Аймгийн Хурлын хот суурин, дэд бүтцийн хөгжлийн хорооны хурал 2025 оны 07-р сарын 31-ний өдөр танхим болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдаж, Хурлын хорооны дарга Д.Уужимсанаа удирдан явуулав.

Тус хурлаар “Тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаа / байр / ажиллуулах төлбөрийн хэмжээг тогтоох тухай” аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 42-р тогтоолыг хүчингүй болгох тухай Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, ахлах дэслэгч Ж.Гантулга танилцуулан хэлэлцүүлэв.

            Хороо уг асуудлыг хэлэлцээд “Тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаа / байр / ажиллуулах төлбөрийн хэмжээг тогтоох тухай” иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 42-р тогтоолыг хүчингүй болгохыг хойшлуулах, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасны дагуу “Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаа / байр / ажиллуулах шийдвэр гаргах, төлбөрийн хувь хэмжээг тогтоох” захиргааны акт шийдвэр гаргах чиглэл зөвлөмж өгөхөөр тэмдэглэлээр шийдвэрлэв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9243
7567 / 82%
1037 / 11%
304 / 3%
335 / 4%