ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ХОТ СУУРИН, ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН ХОРООНЫ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2025-08-08

Аймгийн Хурлын хот суурин, дэд бүтцийн хөгжлийн хорооны хурал 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдөр танхим болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдаж, Хурлын хорооны дарга Д.Уужимсанаа удирдан явуулав.

Хурлаар хот тосгоны эдэлбэр газрын хэмжээ, заагийг тогтоож өөрчлөх тухай, Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд “Могойн гол” ХК-д үүссэн санхүүгийн хүндрэл, өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулан дулаан үйлдвэрлэгч нарын төлбөрийн тухай асуудлын талаар тус тус хэлэлцлээ.

Хот тосгоны эдэлбэр газрын хэмжээ заагийг тогтоолгох, өөрчлөх тухай асуудлын төсөлд өөрчлөлт оруулах чиглэлийг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт чиглэл болгож, Хурлын зөвлөлд хэлэлцүүлэх санал гаргав.

Мөн “Могойн гол” ХК-д үүссэн санхүүгийн хүндрэл, өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулан дулаан үйлдвэрлэгч нарын төлбөрийн тухай асуудлыг тус хороонд хурлаар хэлэлцэж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлд танилцуулж Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэхээр санал дүгнэлт гаргав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9243
7567 / 82%
1037 / 11%
304 / 3%
335 / 4%