ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

БАЙГАЛЬ ОРЧИН, ХӨДӨӨГИЙН ХӨГЖЛИЙН ХОРООНЫ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2025-08-08

Хурал 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдөр танхим болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдаж, Хурлын хорооны дарга Б.Болдбаатар удирдан явууллаа.

Аймгийн хэмжээнд үйлдвэрийн зориулалтаар 2025 онд түүж бэлтгэх ургамлын дээд хязгаарыг тогтоох тухай болон Завхан аймгийн ойн сангаас 2025 онд бэлтгэх модны хэрэгжилтийн явц, 2026 онд “Ойгоос бэлтгэх модны дээд хязгаар” тогтоох тухай асуудлуудтай танилцаж, мөн Western Mongolia development уул уурхайн компанитай холбоотой мэдээлэлтэй товч танилцлаа.

Эдгээр асуудлуудыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр дэмжиж санал гаргав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9243
7567 / 82%
1037 / 11%
304 / 3%
335 / 4%