ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

АЙМГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА.

2026-02-24

   Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх ГХУСАЗСЗ нь Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар гэмт хэрэг, зөрчлийн тухай мэдээллийг судалсны үндсэн дээр гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхэд нөлөөлж байгаа шалтгаан, нөхцөл, хүчин зүйлсийг тогтоож, түүнийг арилгахад чиглэсэн эдийн засаг, нийгэм, эрх зүйн болон зохион байгуулалтын бусад арга хэмжээг авч хэрэгжүүлдэг.

   Тус зөвлөл 17 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд зөвлөлийн даргаар аймгийн ИТХ-ын дарга, гишүүдээр аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс, Цагдаагийн газар, Прокурорын газар, Тагнуулын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Онцгой байдлын газар, Хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газар, Шүүхийн Тамгын газар зэрэг хууль, хяналтын байгууллагууд гишүүн байгууллагуудаар ажилладаг.

  Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр зохион байгуулагдаж, хурлыг аймгийн ИТХ-ын дарга, аймгийн ГХУСАЗСЗ-ийн дарга Ш.Мянганбаяр удирдан  зөвлөлийн 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлан, Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр аймгийн Цагдаагийн газраас зохион байгуулж хийсэн ажлын тайлан мэдээллийг сонсож, гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг бууруулах, цахим залилангаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хүүхэд залуучуудыг гэмт хэрэгт өртөхөөс хамгаалах чиглэлд хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцов.

    Мөн ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Норовсамбуу зөвлөлийн гишүүн байгууллагуудаас төлөвлөгөөнд тусгах саналуудыг авч, нэгтгэлийг танилцуулснаар 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.  

   Цаашид байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулж,  төлөвлөсөн ажлаа үр дүнтэй хэрэгжүүлж ажиллахыг зөвлөлийн гишүүдэд уриаллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10165
8421 / 83%
1073 / 11%
324 / 3%
347 / 3%