Монголын хэвлэл мэдээллийн салбарт сонирхолтой, содон мэдээллээрээ ялгарч, хэдийнэ уншигчдын хамгийн дуртай сэтгүүлийн нэг болоод буй “Соронз” сэтгүүлийн шинэ дугаарууд Үндэсний портал GoGo.mn сайтын Электрон ном буланд нэмэгдлээ.

Олны танил эрхмүүд, оддын “ангууч” гэгдээд буй “Соронз” сэтгүүл Монголын сэтгүүл зүйд дутагдаад байсан сонирхолтой папарациудыг дэлгэж, хаалттай байсан баячуудын амьдралыг ил болгоод буй. 

Ямар ч улс оронд эрэлттэй мэдээлэлд тооцогддог төрийн түшээд, бизнесмэн, урлаг, соёлын оддын тухай хүмүүсийн мэдэхгүй бүхнийг дэлгэдэг “Соронз” сэтгүүлийн сүүлийн дугааруудаас та цоо шинэ мэдээ, зургийг олж харах болно.

Сүүлийн үед А.Сүхбат аваргыг “шинэхэн” гэргийтэй болсон гэх талаарх шуугиан гараад буй. Тэгвэл аваргын гэргийн чухам юу гэж хэлснийг “Соронз” сэтгүүлээс уншиж болох юм. Мөн Ц.Мянганбаяр хэнтэй хамт зургаа авахуулсныг та таах гээд оролдоод үзээрэй. Шуугиантай, шунал хөдөлгөсөн, атаархал төрүүлэхүйц, зугаатай, хөгжилтэй гээд бүхий л мэдээллийг эндээс уншаарай.

Уншигч Та бүхэн “Соронз” сэтгүүлийн 40-44-р дугаарыг электрон хувилбараар унших боломжтой. Та энд дарж сэтгүүлээ уншаарай.

Худалдан авалтаа банкны төлбөрийн картаар болон Мобикомын гар утаснаасаа нэгжээрээ худалдан авах боломжтой.