ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

“Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх нь” сэдэвт өдөрлөг Хонгор суманд болов

2015-06-29

Дархан-Уул аймгийн нийгмийн салбарын үйлчилгээ эрхлэдэг төрийн байгууллагууд “Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх нь” сэдэвт өдөрлөгийг Хонгор сумын төвд хийв. Уг өдөрлөгт тус сумын 80 гаруй иргэн оролцлоо.

Өдөрлөгт Хонгор сумын Иргэдийн хурлын дарга Д.Гантулга, гуравдугаар багийн Засаг дарга Д.Ариунболд, аймгийн Нийгмийн даатгалын Хонгор сум хариуцсан байцаагч М.Ганболд, аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргыг түр орлон гүйцэтгэгч Б.Урантуяа, Нийгмийн Халамж үйлчилгээний хэлтсийн “Хүн амын хөгжил” хариуцсан албаны дарга Б.Чанцал, ӨМНС-ийн судалгаа хариуцсан мэргэжилтэн С.Оюунгэрэл, Хонгор сум хариуцсан халамжийн мэргэжилтэн Б.Шарав нар оролцлоо.

Энэ үеэр Нийгмийн халамжийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хуулийн талаар мэдээлэл өгч иргэдийн сонирхсон асуултад хариуллаа. Тус сум нь 253,3 мянган га нутаг дэвсгэртэй 31,2 мянган га тариалангийн эргэлтийн талбайтай, 1700 гаруй өрх, 5,8 мянган хүн амтай, хүн амын 12 хувь нь үндэсний цөөнх Казак иргэд эзэлдэг онцлогтой. Авто болон төмөр замын зангилаанд оршиж арилжааны гурван банктай, үүрэн телефоны дөрвөн станц суурилагдсан гар утасны болон интернет сүлжээ, цахилгаан эрчим хүчний байнгын эх үүсвэртэй орон нутгийн дулаан хангамжийн болон ариутгах татуургын системтэй орчин үеийн тохилог суурин болон хөгжиж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%