Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ:
-Дүүргийн 50 жилийн ой тохиож байгаа. Энэ хүрээнд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлаас яриагаа эхэлье?
Юуны өмнө сэтгүүлийн уншигч болох дүүргийнхээ нийт иргэддээ 50-н жилийн ойн мэнд хүргэе.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төв зүрх нь болсон Сүхбаатар дүүргийнхээ 50-н жилийн ой дээр бид манай дүүрэг ямар онцлогтой вэ гэдгээ эргээд нэг харж байна.
Статистик судалгаагаар Сүхбаатар дүүрэг маань 140 мянган иргэнтэй, 36 мянган өрхтэй боловч дүүргийн нутаг дэвсгэрээр өдөртөө 700 мянга орчим хүн орж гардаг урсгал байна.Энэ ньСүхбаатар дүүрэг аж ахуйн шинжтэй маш их ачааллыг өөр дээрээ авч байна гэсэн үг юм. Энэ олон хүнд төрийн үйлчилгээг хурдан шуурхай найдвартай хүргэх, гадаад, дотоодын зочид төлөөлөгчид ирэхэд нийслэл хотын өнгө төрх цаашлаад Монгол Улсын минь нүүр царай болж харагддаг учраас дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газрын баг хамт олны ажил их хариуцлагатай.
Дүүргийн ИТХ-аас өнгөрсөн жилүүдэд “Иргэдийн оролцооны жил”, “Иргэн таны төлөө" гэсэн уриаг өмнөө тавин ажиллаж ирлээ. 2015 онд дүүргийн ИТХ-Иргэн таны төлөө” гэсэн уриатайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн 50-н жилийн ойн хүрээнд их төсөв мөнгө зарсан ажил хийхээс илүүтэйгээр дүүргийн иргэн, аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтарсан бүтээн байгуулалтын ажлууд хийхийг чухалчилж байгаа. Бид ойг тэмдэглэхээрнийт 300 сая төгрөгтөсвөөсөө гаргажбайгаа.Энэ мөнгөөр аль болох иргэдийг идэвхжүүлэх, тэдний санаачилгыг дэмжсэн эрүүл мэнд, спорт, урлаг, хөдөлмөр, шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгж гээд олон зүйлтэй уялдуулсан ажлыг зохион байгуулахаарЗасаг даргаар ахлуулсан ажлын хэсэг гарсан байгаа.Энэ ажлын хэсэг нь ИТХ-ын төлөөлөгчид,ЗДТГ-ын дэргэдэх хэлтэс, албад болон иргэдээс бүрдсэн.
Жил бүр Сүхбаатар дүүрэг Иргэдийнхээ баярыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд 50-н жилийн ойн хүрээнд зургаадугаар сарын 20-ны өдөр Чингисийн талбайддүүргийн бүхий л хэлтэс,албадуудиргэдийг хүлээн авч, үйл ажиллагаагаа сурталчлах, нээлттэй ил тод мэдээ мэдээллээр хангах, санал хүсэлтийг нь хүлээн авч тэр даруй холбогдох газруудад нь уламжилж хариу мэдэгдэх, иргэдэд төрийн үйлчилгээг улам бүр ойртуулах "Дүүргийн хөгжилд-Иргэний оролцоо" сэдэвтИргэдийн баярын өдөрлөг, арга хэмжээг зохион байгуулж, иргэдийнхээ баяр дээр нь баяр нэмэх гэж байна. Мөнирэх есдүгээр сарын 18-ныөдөр50-н жилийнойн арга хэмжээг албан ёсоор тэмдэглэж2013-2015 оны ажлын үр дүн, энэ гурван жилийн хугацаанд дэвшүүлсэн нийгэм, эдийн засгийн тайлангаа иргэддээ тавина. Мэдээж ганцхан 50-н жилийн ой тэмдэглээд өнгөрөх биш энэ оныг дуустал олон бүтээлч ажил хийгдсээр байх болно. Эдгээр ажлуудыг иргэдтэйгээ хамтарч шийдсэн гэдгийг хэлэх хэрэгтэй.
-Жил бүр дүүргийн ИТХ түүний баг хамт олон хийх ажлынхаа төлөвлөгөөг баталдаг. Та бүхний анх гарч ирэхдээ дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр хэр биелж байна вэ?
Бид ИТХ-аараа тухайн жилийнхээ Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлаад явдаг. Энэ хөтөлбөрт тулгуурлаад нийгэм, эдийн засгийн зорилтуудаа жил жилээр нь гаргадаг. Мэдээж бидний сонгуульт хугацаанд хийхээр төлөвлөсөн зарим ажил одоогоор 100 хувь биелсэн ньч байна, дутуу ажил ч бий.Бид тухайн жилд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлаа ИТХ-аараа биелэлтийг нь хэлэлцээд явдаг. Дөрвөн жилийн хугацаанд бидний дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт биелэхэд жил гаруйн хугацаа үлдсэн. Тэгэхээр хамгийн гол дүгнэлт ирэх 12дугаарсард хийгдэнэ.Жил жилийн нийгэм, эдийн засгийн биелэлтийн байдлаас харахад бидний ажил 80-98 хувьтай байдаг. Энэ нь манай багийн ажил сайн яваагийн нэг хэлбэр гэж харж байна.
-Орон нутгийн хөгжлийн сан гэдэг шинэ ойлголт бий болсон нь та бүхний ажилд ч бас нэгэн шинэ орон зайг бий болгож өгсөн байх?
2011 онд батлагдсан Төсвийн тухай шинэ хуулиар Орон нутгийн хөгжлийн сан гэх ойлголт бий болсон. Энэ хууль 2013 оноос хэрэгжиж эхэлсэн. Орон нутгийн хөгжлийн сан гэдэг дээр шинэ үндсэн хуулиар олгогдсон шууд ардчиллын нэг хэлбэр болох хороодын ИНХ-ын үйл ажиллагаа маш идэвхтэй болсон. Ингэснээр иргэд өөрсдөө амьдарч байгаа орчныхоо асуудлыг гаргаж тавьдаг, ИТХ-аараашийдүүлдэг тогтолцоо руу орлоо шүү дээ. Энэ тогтолцооны хамгийн сайн хэлбэр бол иргэд бүлгээр нэгдээд өөрсдийнхөө амьдарч байгаа орчноо тохижуулдаг, ярьсан зүйл нь ажил болж байгаа явдал. Энэ бол шууд ардчиллын хамгийн том жишээ.Гэхдээ өнөөдөр Сүхбаатар дүүргийн 140 мянган иргэн бүгд хороодын ИНХ-даа оролцож байна уу гэвэл бас үгүй. Харин ОНХС-гийн хөрөнгөөр танай хороонд ямар ажил хийх вэ гэдэг саналаабол80-90, түүнээс ч дээш хувьтай өгдөг. Харин иргэдээс ирсэн саналуудыг эрэмбэлэх, хэлэлцэх болохоор 4-6 мянган хүн л хороодын ИНХ-даа оролцож хороондоо нэн тэргүүнд шийдэх ёстой гэсэн саналаа хэлж байгаа юм.
Энэ бол манай дүүргийн 20 хорооны тухайд шүү дээ. Тэгэхээр цаашдаа бид орон нутагт, нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх мэдлийг нэмэгдүүлэх, иргэдтэйгээ тулж ажиллаж байгаа процесст нь дэмжлэг үзүүлэх, төрийн төвлөрсөн эрх мэдлийг аль болох саармагжуулах тал дээр анхаарах хэрэгтэй гэж харж байна. Орон нутгийн хөгжлийн сан бол амжилттай эхлэл болсон.Бид иргэдтэйгээ хамтарч тухайн баг, хороонд хийх ажлуудыг ярилцаад шийдэж байгаа учраас дүүргээс хийгдэж байгаа ажлууд их үр дүнтэй байгаа юм.
- Өнөөдөр нутгийн өөрөө удирдах байгууллагын хууль эрхзүйн орчин ямар байна вэ. Таны хэлснээр эргэж хармаар зүйл нэлээд байгаа юм шиг ээ ?
МУ-ын шинэ үндсэн хууль1992 оноос хойш хэрэгжиж эхэлсэн. Шинэ үндсэн хуулиа дагаад Нутгийн өөрөө удирдах байгууллага байгуулагдсан. Нутгийн өөрөө удирдах байгууллагууд маань шууд болон төлөөллийн ардчилал гэсэн хоёр үндсэн хэлбэртэй. Шууд ардчиллын нэг хэлбэр бол баг, хороодын ИНХ. Тэнд ямар нэгэн хязгаар байхгүйгээр тухайн баг, хороонд амьдарч байгаа иргэд чөлөөтэй оролцож, бүх асуудлаа ярилцдаг.
Харин аймаг, нийслэл, сум дүүргийн хувьд төлөөллийн ардчиллын нэг хэлбэр болох ИТХ-аар дамжиж үйл ажиллагаа явуулж байна. Нутгийн өөрөө удирдах байгууллага, ИТХ-ын төлөөлөгч хэн бэ гээд жирийн иргэн бүрээс асуугаад үзвэл цөөн хэд нь хариулах байх. Харин тэд УИХ, Засгийн газрын үйл ажиллагааг илүү анхааралтай хардаг. Гэхдээ энэ иргэдийн буруу биш л дээ. Нутгийн өөрөө удирдах байгууллагыг цаашдаа тогтвортой хөгжлийг хангах зайлшгүй шаардлага бий. Яагаад гэвэл УИХ, Засгийн газар иргэдтэй өдөр бүр яг тулж, тухайн хороо, дүүрэгт нь болж буй асуудалд оролцож, тэдний дуу хоолойг сонсож аливаа асуудлыг шийдвэрлэж чадахгүй.Энэ боломж нь ч хомс. Харин Нутгийн өөрөө удирдах байгууллага бол яг иргэдтэйгээ тулж ажилладаг, тэдний дуу хоолойг сонсож үйл ажиллагаандаа тусгадаг. Тэгээд өөрөөс нь давсан шийдвэр байвал дээд шатны байгууллагадаа уламжилж шийдвэрлүүлэхийн төлөө ажилладаг. Гэтэл өнөөдөр манайд байгаа хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулъя гэхээр зарим талаараа энэ байгууллагын эрх мэдлийгалгассанбайдаг. Ялангуяа босоо тогтолцоотой дүүргийн хөдөлмөрийн болоод нийгмийн даатгалын хэлтэс, цагдаагийн бие бүрэлдэхүүнд энэ нь илүүтэй ажиглагддаг. Эдгээрт дүүрэг болоод Нутгийн өөрөө удирдах байгууллага хяналтаа тогтоох эрх зүйн субъект маш хомс байдаг. 2015 оны нэгдүгээр сарын 25-нд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульдУИХ өөрчлөлт оруулсан.Энэ хуулиарөмнөхөөс бас л нэг алхам ухарсан. Сангийн яамны хянасан хэмжээнд багтааж бүтэц орон тооныхоо асуудлыг Нутгийн өөрөө удирдах байгууллага Тэргүүлэгчдээрээ асуудлаа тогтоож батална гээд заачихсан. Энэ бол энэ байгууллагын онцлог байдлыг огт хараагүй гэсэн үг.
Бид аль болох Нутгийн өөрөө удирдах байгууллагын иргэдтэйгээ хамтарч ажилладаг байдлыг анзаарч хараасай гэж хүсэж байгаа. Засгийн газрын гаргаж байгаа шийдвэр Нутгийн өөрөө удирдах байгууллагын байдаг үгүйг мартсан юм уу гэмээр алхмуудыг хийж байна. Тиймээс би УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, Нутгийн Удирдлагын дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Н.Батцэрэг болон холбогдох хүмүүст аль болох энэ төвлөрсөн эрх мэдлийг хуваарилахдаа гүйцэтгэх засаглалынхаа шугамаар биш Нутгийн өөрөө удирдах байгууллагын оролцоог бий болгож өгөөч гэдгийг хэлдэг. Тэр эрх мэдэл нь тодорхой хэмжээгээр ирэх юм бол энд төсөв мөнгө ирэх гээд байгаадаа гол нь биш иргэдийн оролцоог хангах, хамтарч шийдвэрлэхл тухай юм.
Нутгийн өөрөө удирдах байгууллагад эрх зүйн хүрээний том шинэчлэл хэрэгтэй байна. Одоогийн УИХ-ын 76гишүүн дотор Нутгийн өөрөө удирдах байгууллагад ажиллаж байсан хүн их цөөн байдаг. Сая Дархан-Уул аймагт төвийн бүсийн НӨУБ-ынудирдлагуудын зөвлөгөөнөөр олон асуудлыг хөндсөн. Тухайлбал, сая орсон хуулийн өөрчлөлтөд юу нь болохгүй байна, аль нь болж байна гэх мэт. Одоо нэгжийн тухай хуульд өөрчлөлт оруулах гээд явж байх шиг байна.
-Дүүргийн ИТХ35 төлөөлөгчтэй. Тэдний үйл ажиллагаа иргэддээ хэрзэрэг хүрч байна вэ?
Нийслэл, дүүргийн ИТХодоогийн байдлаар байнгын ажиллагаатай байна гэсэн зүйл хуулиар бол байхгүй. Нэгжийн тухай хуулиараа бол хоёроос дээш хуралдах ёстой. Баг, хорооны ИНХгурваас дээш хуралдах ёстой лгэсэн байдаг. Гэвч бодит амьдрал дээр өмнө нь баг хорооны ИНХжилдээ бараг хуралддаггүй байсан шүүдээ. Хуралдсан чгэсэн хэдхэн хүн цуглаад асуудал ярьдаг байлаа. Бид энэ байдлыг халахын тулд хороо бүрээрээ ИНХ-ындэгийн журмыг иргэдээрээ нээлттэй хэлэлцүүлж батлуулсан.Энэ хурлаараа зараа хэрхэн хүргэх гэх мэт тухайн жилд хийх ажлын төлөвлөгөөгөө баталж байна. Манай дүүргийн 20 хорооны ИНХжилдээ заавал гурваас дээшхуралддаг болсон. Хороодын ИНХболж байхад дүүргийн удирдлагууд очиж иргэдтэйгээ уулзаж, санал бодлыг нь сонсдог. Түүнээс гадна дүүрэгт хийгдэж байгаа ажлуудынхаа талаар иргэддээ мэдээлэл өгч тайлагнадаг, шүүмжлэлийг нь хүлээж авдаг.
Ингэж ИНХ-ынүйл ажиллагаанд дүүргийн удирдлагууд болоод тухайн хорооноос сонгогдсон төлөөлөгч оролцсоноор заавал сонгуулийн өмнө биш одоо бидний хийж байгаа ажил иргэдийн санаанд нийцэж байна уу, тэдний амьдрах орчин сайн сайхан болж уу гэдэг санал шүүмжлэлийг авч хийж хэрэгжүүлж байгаа ажилдаа тусгах юм. Иргэд маань ч бидний энэ ажилд маш талархалтай хандаж байгаа. Энэ ажлуудыг тогтвортой явуулахын тулд 35 төлөөлөгч маш сайн ажиллаж байгаа. Бүгд иргэдтэй уулздаг хуваарь, төлөвлөгөөтэй.
Ер нь цаашдаа аймаг, дүүргийн ИТХ-ынтөлөөлөгчийн тоог цөөрүүлсэн нь зүгээр гэсэн бодолтой байдаг, би хувьдаа. Нөгөө талаас үйл ажиллагааг нь чанаржуулах, эрх зүйн хувьд чадамжтай болгох хэрэгтэй. Нэгжийн хуулиар ИТХ-ынтөлөөлөгчид зарим эрх мэдэл нь байгаа юм шиг боловч бусад хуулиар хязгаарлагдсан байдаг. Өөрөөр хэлбэл, хуулиуд нь хоорондоо зөрчилтэй. Нөгөө талаас эдийн засгийн баталгааг нь сайн хангаж өгөх хэрэгтэй.
-Та Иргэдийн бүлгийн ажил сайн байгаа гэж хэлсэн. Дүүрэгт хийгдсэн сайн жишээнээс дурдаач?
Иргэдийн бүлгүүд маань өөрсдийн амьдарч буй хорооныхоо тохижилт, бүтээн байгуулалтын ажилд ихэвчлэн гар бие оролцдог. Тухайлбал, гүүр, явган хүний шат, зам, хороолол дундах тохижилт зэргийг хийсэн байна. Манай дүүргийн хэмжээнд 70 орчим Иргэдийн бүлэг байгуулагдаад 30 гаруй нь орчноо тохижуулах ажлыг чанарын өндөр түвшинд хийсэн. Цаашдаа бид аль болох Иргэдийн бүлгийн ажлыг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж харж байгаа.
Учир нь иргэн хүн өөрийнхөө амьдарч байгаа орчноо сэтгэл гаргаж тохижуулдаг, арчлалт, хамгаалалтын тал дээр нь маш их анхаардаг. Нэг жишээ хэлье лдээ. 2014 оны ОНХС-гийн ажлыг эрэмбэлэх хурал XV хороон дээр болж байлаа. Тэнд нэг хэсэг иргэн “Дарга аа, манай энэ Ар хустайн хүүхдүүд Чингэлтэй дүүргийн 117 дугаар сургууль руу явдаг. Ингэхдээ хүүхдүүд дандаа гол гардаг.Энд гүүр хэрэгтэй байна” гэсэн. “Тэгвэл та бүхэн энэ асуудлаа ИНХ дээрээ тавь. Бид ОНХС-гаар хийх ажлуудыг эрэмбэлж байна.
Хууль, журам нь ийм юм” гэсэн. Тэгээд иргэд тэр хурал дээр энэ асуудлаа тавихад гүүр барих ажил ОНХС-гаар хийгдэх ажлын бараг эхэнд нь гарч ирсэн санагдана. Тэгээд дараа нь бас тэр иргэд над дээр ирж “Энэ ажлыг бид өөрсдөө чанартай хийе. Яагаад гэвэл энэ гүүрийг байнга хэрэглэх учраас бид хиймээр байна. Та үүнийг дэмжиж өгөөч”гэсэн. Тэгэхээр нь “Төсөв төлөвлөгөө гэдэг бол хамгийн чухал юм. 20 сая хүртэлх ажлыг Иргэдийн бүлгээр хийлгэж болно гээд хуульднь байгаа. Тэгэхээр та бүхэн төсөв төлөвлөгөө, зургаа гаргаад ир.Гэхдээ би та нараар хийлгэнэ гэж амлажчадахгүй. Энэ ажил явдаг процессынхоо лдагуу явагдана” гээд дүүргийнхээ эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн даргаа дуудаад мэргэжил аргазүйн зөвлөгөөг энэ хүмүүстэй хамтраад төсөв, төлөвлөгөөгнь гаргаж ир гэсэн. Ингээд дүүргийн ИТХ-аар ОНХС-гаар хийгдэх ажлуудыг эрэмбэлэхэд нөгөө иргэдийн бүлгийн хийх ажил 16 сая төгрөгийн төсөвтэй орж ирсэн. Тэр иргэдийн бүлэг сонгон шалгаруулалтын зарчмын дагуу шалгарч тэр гүүрээ хийсэн. Өнөөдөр тэр гүүр Ар хустайн иргэдийн өдөр бүр зорчдог хамгийн хэрэгтэй бүтээн байгуулалт болж чадсан. Ийм жишээ бидэнд олон байгаа. Энэ бол иргэдээ ажилтай, орлоготой болгож байгаа нэг хэлбэр юм.
- Өнөөдөр эдийн засаг хямарлаа гээд байгаа. Зарим дүүрэг дээр ОНХС-гийн хөрөнгөөр санхүүжүүлэх ажлынхаа мөнгийг өгч чадахгүй байна гэх асуудал чбайна. Та үүнд ямар хариулт өгөх вэ?
Орон нутагт нэг ийм зовлон байдаг. Хороо, дүүрэгтээ төсвийнхөө хүрээнд хийгдэх ажлууд тодорхой болоод, зураг нь гаргаад бүтээн байгуулалтын ажил эхлээд явж байтал дээрээс төсөв хүрэхээ байлаа,тэдийгнь татлаа гэдэг. Гэтэл бид иргэддээ ийм, тийм ажил хийнэ гээд хамтраад шийдчихсэн байдаг. Ингээд дундаас нь 4-5 хийх ажлын төсөв дутчихдаг. Үүнийг нь зохицуулах гээд он дамжин хэрэгжүүлнэ, дүүргийнхээ төсөв мөнгөний бололцоог харж аль нэг тийш нь шилжүүлнэ гэхчлэнасуудал бий. Эдийн засгийн нөхцөл хүндэрсэн гээд байгааг би хувьдаа арай өөрөөр харж байгаа.
Эдийн засгийн тэлэлтийн үед буюу 2009-2011 онуудад манай аж ахуйн нэгжүүд тодорхой хэмжээний хуримтлалтай болсон. Энэ хуримтлалаараа аж ахуйн нэгжүүд Засгийн газартай хамтраад маш олон ажлыг концессоор хийж гүйцэтгэсэн. Нөгөө талаас том хөрөнгө оруулалтууд саатаадирэхээр эдийн засгийн эргэлт саатаж байна гэж харж байгаа.
Тэгэхээр цаашдаа энэ том төслүүдээ яаралтай явуулах хэрэгтэй лгэж бодож байна. Сая Ерөнхий сайд Оюутолгойн хөрөнгө оруулалтын далд уурхайн асуудлыг шийдлээ. Энэ бол тэнд хамтран ажилладаг олон хүний хувьд сайхан мэдээ. Магадгүй туслан гүйцэтгэгч нэг чгэсэн компанийн ажил эхлэх нь.Тэнд манай Сүхбаатар дүүргийн иргэд ажилтай болж байгаа. Тэр иргэний ард гэр бүл нь байгаа. Ер нь Тавантолгойнасуудлыг Засгийн газар УИХ дээр оруулж ирснийг хувь хүнийхээ хувьд дэмий байсан гэж харж байгаа. Түүний оронд Тавантолгойг“Эрдэнэс Тавантолгой” аж ахуйн нэгжийнх нь хүрээнд асуудлаа шийдсэн бол илүү хурдан хөдлөх байсан болов уу гэж харж байна. Нэг талаас энэ асуудалд хэт их улстөржилтяваад байгаа.