ИРГЭНИЙ ТАНХИМДАА ЗАЛУУЧУУДЫГ ИРДЭГ БОЛГОХЫН ТУЛД ТЕННИСНИЙ ШИРЭЭ, WI FI-ТАЙ БОЛОХЫГ ЗОРЬЖ БАЙНА
Нийслэлийн зүүн захаар хаяалан оршдог Баянзүрхдүүрэг124.4 мянгангагазарнутагтай, Засагзахиргаанынэгжболох 28хороотой, Монгол улсын хүн амын 13% буюу 80.170 өрх, 304.324 хүн амтай, нийслэл хотын маань томоохон дүүргүүдийн нэг. Баянзүрх дүүргийн ИТХ нь Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг ил тод байлгах, иргэдийн идэвхтэй оролцоог дэмжиж хороодод “Иргэний танхим” байгуулан, төлөөллийн байгууллагаас гарч буй шийдвэрт иргэдийнхээ саналыг тусган түүнийг хэрэгжүүлэхэд гол бодлогоо чиглүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд нээлттэй, хяналттай, хариуцлагатай иргэний нийгмийг төлөвшүүлэх зорилгоор 2013 оны тавдугаар сард Улаанбаатар хотын хамгийн ууган Иргэний танхимыг ард иргэдтэйгээ “мэндлүүлж” байв.
Улмаар дүүргийн ИТХ-ынтөлөөлөгчид 2013 оныесдүгээрсарынээлжитхуралдаанаараатөлөөлөгчдийнурамшууллаасаататгалзажтэрхүүхөрөнгөөрөөИргэнийтанхимбайгуулахнэдсэн шийдэлдхүрсэннь иргэдээ гэсэн нэгэн чухал санаачилга байлаа. Ингээд энэ оны гуравдугаар сарын 12-ны өдөр дүүргийнхээ 19 хороонд “Иргэний танхим”-ын нээлтийн ажиллагааг нэгэн зэрэг зохион байгуулж иргэдийнхээ өмнө үүд хаалгаа нээсэн юм.
ХороондИргэнийтанхимбайгуулагдсанаартөриргэнийтүншлэлийгхөгжүүлэх, танхимыгшийдвэргаргахтүвшиндэхиргэнийоролцоонымэргэшсэнтөрийнбайгууллагаболгонтөлөвшүүлэхболомжнээгддэг. Мөн танхимынүйлажиллагааныүрнөлөөтэйтогтвортойбайдлыгбэхжүүлэхболондотоодчадавхийгдээшлүүлэхзэрэголонталынэерэгүзүүлэлтбийболохюм.
Үүд хаалгаа нээгээд удаагүй ч дүүрэгтээ үйл ажиллагаагаараа тэргүүлэх байр эзэлдэг 16-р хорооны Иргэний танхимд биднийг очиход “Иргэний оролцоог сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байсан бөгөөд иргэдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилготой зөвлөгөөнүүдийг тогтмол зохион байгуулдаг аж.
БЗД-ийн 16-дугаар хороо нь 4517 өрхтэй, 18100 орчим хүн амтай, оршин суугчдын 90 хувь нь орон сууцанд, үлдсэн 10 хувь гэр хорооллын бүсэд амьдардаг. Нийт өрхийн дийлэнх хувь нь орон сууцанд амьдардаг ч иргэдийн дунд шийдвэрлэх шаардлагатай олон асуудал байдаг талаар Иргэний танхимын ажилтан ярьсан юм.
ИРГЭНИЙ ТАНХИМ ХАРИУЦСАН АЖИЛТАН Д.ЗУЛЦЭЦЭГ:
ОРШИН СУУГЧДЫН 90 ХУВЬ НЬ ОРОН СУУЦАНД АМЬДАРДАГ Ч ХОГИЙН БУНКЕРГҮЙ НЬ ТОМ АСУУДАЛ ҮҮСГЭДЭГ
Танай хорооны Иргэний танхим байгуулагдаад удаагүй ч үйл ажиллагаагаараа бусдыгаа тэргүүлж буй. Ямар чиглэлийн үйл ажиллагааг голчлон зохион байгуулж байна вэ?
Иргэний танхим мань үндсэн дөрвөн чиглэлийг чиг шугамаа болгон дагаж ажилладаг. Нэгдүгээрт, хуулийн төсөл, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн акт зэрэгт иргэдийн санал авах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулах. Хоёрдугаарт, орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчид иргэдтэйгээ уулзах, иргэд өөрсдөд нь тулгамдсан асуудлаар уулзалт зохион байгуулах, тухайн орон нутагт хэрэгжих хөтөлбөрийн талаар олон нийт санал солилцох, орон нутгийн төрийн байгууллагууд үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх зорилгоор уулзалт зохион байгуулах. Гуравдугаарт, Иргэний танхим иргэддээ хандан өөрсдөө сургалт зохион байгуулахаас гадна орон нутгийн төрийн болон ТББ-аас иргэдэд зориулсан төрөл бүрийн сургалтуудыг хамтран зохион байгуулах. Дөрөвдүгээрт, Иргэний танхимаар дамжуулан иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, зохих шийдвэр гаргагч нарт уламжлан дамжуулах гэсэн чиглэлүүд юм.
Иргэний танхим үйл ажиллагаа явуулсан энэ гурван сарын хугацаанд иргэдийн идэвх оролцоо хэр байв? Мэдэгдэхүйц өөрчлөлт гарсан уу?
Мэдээж танхим байгуулагдах үед үйл ажиллагааны чиглэл, зорилгоо иргэдэд сайн таниулсан учир оролцоо нэмэгдэж өөрчлөлт гарсан. Иргэний танхим байхгүй байх үеийнхтэй харьцуулахад хороо, дүүргийн ажил болон зохион байгуулагдах арга хэмжээний талаар мэдээлэлтэй иргэд харьцангуй олширсоноос тэдний оролцоо сайжирсан гэж дүгнэж болох байх.
Иргэдэд хандсан ямар ямар сонирхолтой сургалт, уулзалт зохион байгуулдаг вэ?
Иргэний танхимаар үйлчлүүлэх цагийн хуваарь байдаг. Тэр хуваарьт ажлын өдрүүдэд 09:00-10:00 цаг хүртэл хийн дасгал, Пүрэв гарагийн 18:00-20:00 цагийн хооронд цэнгээнт бүжгийн хичээл, Мягмар, Пүрэв гарагуудад 10:00 цагт жин хасах чийрэгжүүлэлтийн дасгалын хичээл зохион байгуулдаг. Мөн иргэд хүссэн цагтаа ирж шатар тоглох боломжтой.
Иргэдээс ямар саналууд голчлон ирдэг вэ?
Манай хорооны оршин суугчдын 90 хувь нь орон сууцанд амьдардаг ч хогийн бункертэй байр байдаггүй. Үүнээс болж байрнуудын дундуур хог новш их хөглөрдөг нь иргэдийн шийдвэрлүүлэхийг хүсдэг нэн тэргүүний асуудал болж байна. Задгай хог хаягдал ил хөглөрснөөс золбин нохой их цуглардаг нь бас нэг асуудал. Эдгээр нь оршин суугчдын тав тухыг алдагдуулдаг. Мөн СӨХ, хороолол дундах гэрэлтүүлэг сайжруулах гэсэн саналууд ихэвчлэн ирж байна.
Цаашид иргэний танхимын үйл ажиллагаагаа улам сайжруулахын тулд ямар ажлуудыг хийх шаардлагатай байна вэ?
Иргэний танхимд залуучуудыг ирж дуу хоолойгоо хүргэдэг, оролцдог болгох шаардлага бий. Ингэхийн тулд залуучуудын сонирхлыг татах зүйлсийг танхимдаа бий болгох хэрэгтэй. Тухайлбал теннисний ширээтэй болох, Wi Fi-тайболохгэхмэт. Иргэнийтанхиммааньбайгуулагдаадудаагүйболохоорэнэ бүгдийг нэг дор шийдэх боломжгүй л байна. Гэхдээ удирдлагуудад энэ талаарх саналаа өгсөн, шийдэж өгнө гэж байсан.
Иргэний танхим байгуулагдсанаас хойш иргэдийн идэвх нэмэгдэж байгаа ч үйл ажиллагаануудад нь ихэвчлэн ахмад настнууд хамрагддаг талаар хаана ч очсон бүгд хэлдэг. Тиймээс нутгийн удирдлагын байгууллагын үйл ажиллагаанд залуучуудыг татан оролцуулах нь юу юунаас чухал ажил болж байна. Ингэхийн тулд Иргэний танхимд зохион байгуулагдаж байгаа сургалт зөвлөгөөнийг илүү энгийншүүлж, ямар ч насны хүн сонссон шууд ойлголт авдаг байхаар зохион байгуулах шаардлагатай гэж тус хорооны ахмадын зөвлөлийн дарга Б.Цэрэнчимэд хэлсэн юм. Тэрээр мөн
“МОНГОЛЧУУДЫН ЭРТНЭЭС ЯРЬЖ ХЭЛЖ ИРСЭН БИЕЭ ЗАСААД ГЭРЭЭ ЗАС, ГЭРЭЭ ЗАСААД ТӨРӨӨ ЗАС ГЭДЭГ ҮГ ОДОО ЦАГТ ТАНАГДААД ШУУД БИЕЭ ЗАСААД ТӨРӨӨ ЗАС ГЭДЭГ УТГААР ХЭРЭГЛЭГДЭХ БОЛЖЭЭ. ЭЦСИЙН БҮЛЭГТ ТӨРӨӨ ЗАСАХААР ГАРЧ БАЙГАА ЗАЛУУС ШУУД ГЭРЭЭ ЗАСАХЫН ТУЛД ТӨР БАРИЛЦАЖ БАЙНА”
гэх шүүмжлэлийг ч хэлсэн юм. БЗД-ийн 16-р хорооны ахмадын зөвлөлийн дарга Б.Цэрэнчимэдтэй цөөн хором ярилцлаа.
Таныг Иргэний танхимын үйл ажиллагаанд идэвхтэй хамрагддаг иргэн гэж байсан. Иргэний танхим байгуулснаар сайн үр дүн танд мэдрэгдэж байна уу?
Танхим байгуулагдсан нь сайн хэрэг. Энэ танхим байгуулагдсанаар сургалт, зөвлөгөөн болон бусад үйл ажиллагаа маш идэвхтэй өрнөж байна. Гэхдээ залуучууд огт үзэгдэхгүй байна. Тэдний буруу биш нийгэм өөрөө залуучуудыг тийм болгож байгаа юм. Компьютер дээр тоглож сууж байгаад босоод гар утсаа оролддог, энэ бол залуучуудын нийтлэг шинж чанар. Технологийн хөгжил дэвшил тэднийг бэлэнчлэх сэтгэлгээнд сургаж байгаа учраас буруутгах аргагүй. Нөгөө талаас хоногийнхоо хоолны төлөө улайран зүтгэж яваа борчууд хороо, дүүрэг дээр болж байгаа сургалт, хурал ямар хамаатай юм гэж бодох нь бий байх.
Нутгийн удирдлагын байгууллагын үйл ажиллагаанд иргэдийн, тэр дундаа залуусын оролцоог нэмэгдүүлэхийн тулд таны бодлоор яах ёстой вэ?
Тухайн орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, ИТХ-ын төлөөлөгчид өөрсдөө биечлэн ирж ард иргэд, сонгогчдынхоо дунд орж тэдний санал бодлыг сонсдог байх шаардлагатай. Тэгээгүй цагт иргэдийн оролцоог энэ чигт хандуулж нэмэгдүүлнэ гэдэг тун хэцүү. Нохойд барьдаг мод шиг нөгөө л хэдэн ахмадууд нь л хурал зөвлөгөөнд хамрагддаг, залуучууд нь хойш сууж үлддэг байдал үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл ард түмний удирдлагуудад итгэх итгэл алдагдаж дууссан. Тэр даргыг эргэж ирнэ гэдгийг иргэд бүр мартсан. Арга ч үгүй биз, тэд огт ирдэггүй болохоор тэр. Шийдвэрлүүлэхээр санал тавьсан асуудлыг шийдэж өгөхгүй даамжруулж, цөхрүүлж байгаад тэр чигт нь хаячихдаг байдал хаа сайгүй байна. Тиймээс иргэдийн оролцоог сайжруулахад дарга нарын хариуцлага их гэж үзэж байна.
Иргэний танхимд зохион байгуулагддаг хуваарьт ажлууд танд ямар санагдаж байна?
Тун боломжийн гэж хэлнэ. Яагаад гэвэл манай хороонд орон сууцанд амьдардаг, хөдөлгөөний дутагталд орсон ахмадууд олон байдаг. Харин Иргэний танхимд зохион байгуулагддаг хийн дасгал, цэнгээнт бүжгийн хичээл болон жин хасах чийрэгжүүлэлтийн дасгалын хичээл зэрэг нь бидэнд маш хэрэгтэй зүйл болж байна.
Д.МӨНХНАРАН