Сумын ИТХ, ЗДТГ-аас сар бүр айл өрхөөр явж мэдээ, мэдээллийг хүргэх, санал хүсэлтийг хүлээн авах хуваарь гарган ажиллаж байна. Хуваарийн дагуу Норовлин багийн иргэн Ц.Чимэдрэгзэн, Д.Батболд нарынхаар орлоо. Ажлын хэсэгт ИТХ-ын дарга Д.Гансүрэн, Норовлин багийн дарга Б.Болд, Нийгмийн бодлогын түшмэл Б.Алтангэрэл, Нийгмийн халамжийн мэргэжилтэн Ч.Сансартуяа, ЭМТөвийн эмч С.Бумаажав нар ажиллалаа.

