ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

Дархан-Уул аймгийн хэмжээнд Улаан бурханы дэгдэлт ихэсчээ

2016-03-15

3 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар Дархан-Уул аймагт Улаанбурханы өвчлөлийн 839 тохиолдол бүртгэгдээд байна. Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт 55 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 11 насанд хүрэгчид, 44 бага насны хүүхэд байна. ШШГЕГ-ын харьяа Хорих 435 дугаар ангид Улаанбурханы тохиолдол бүртгэгджээ. Үүнтэй холбоотойгоор аймгийн ЭМГ-аас холбогдох албаныхан голомтод ажиллаж, тус ангийн албан хаагчид, хоригдлуудад Тархвар судлалын заалтаар дархлаажуулалт хийж байгаа мэдээ ирлээ. Мөн ЭМГ-ын Нийтийн эрүүл мэндийн төвөөс Төрийн байгууллагуудын ажилтан, албан хаагчдад “Улаанбурханы өвчлөлөөс урьдчилан сэргийлэх” тухай заавар зөвлөмж өгч байгаа юм. Үүний хүрээнд өнөөдөр /2016.03.15/ аймгийн ЗДТГ-ын ажилтнуудад ЭМГ-ын НЭМТ-ийн дарга С.Энхжаргал тус өвчнөөс урьдчилан сэргийлэх, илрэх шинж тэмдэг, өвчилсөн тохиолдолд авах арга хэмжээ, дархлаажуулалт зэрэг зөвлөгөө, мэдээлэл хийлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4286
2952 / 69%
838 / 20%
244 / 6%
252 / 6%