ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

Мод тарих үндэсний өдөр Завхан аймагт

2016-10-10

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан билээ. Үүний дагуу Аймгийн БОАЖГ, Улиастай сумын ЗДТГ болон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, НҮБХХ-тэй хамтран хэрэгжүүлж буй“Монгол орны баруун бүсэд газрын доройтол, хөгжлийн сөрөг нөлөөллийг бууруулах, дүйцүүлэн хамгааллыг нэвтрүүлэх нь” МОН/16/301 төслөөс хамтран өнгөрсөн бямба гаригт Мод тарих үндэсний өдрийг зохион байгууллаа.

Тус үйл ажиллагаанд Завхан аймагт үйл ажиллагаагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн 56-н аж ахуйн нэгж байгууллагын 700 гаруй албан хаагчид болон иргэд  хөдөлмөрчид оролцож ирээдүйд цэцэрлэгт хүрээлэн болгох зорилт тавьсан мод үржүүлгийн 6 га талбай дахь хариуцсан газрууддаа шар хуайс, улиас,  бургас,  чацаргана, хайлаас  гэсэн 5 төрлийн 2500 гаруй мод тарьжээ. Мөн Энэ өдөр айл өрх, албан байгууллага, хамт олон бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарьж, арчлан хамгаалж, түүнийгээ амьдралын хэв маяг болгон хэвшүүлэн сурталчилж ажиллахыг уриалсан тул Аймгийн хэмжээнд мод тарих ажил идэвхтэй өрнөж байсан юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%