ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

Улиастай сумын ИТХ-ын анхдугаар Хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр болж өндөрлөлөө.

2016-11-09

Улиастай сумын 2016 оны орон нутгийн ээлжит сонгуулийн үр дүнд зохион байгуулагдсан сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн Анхдугаар хуралдаан 2016 оны 11 дүгаар сарын 08-ны өдөр болж өнгөрлөө. 

Хуралдаан 12 цагт эхэлж, оролцох 31 төлөөлөгчөөс 30 төлөөлөгч оролцсон юм. Хуралдааныг хуулийн дагуу хамгийн ахмад настай төлөөлөгч Д.Гансүх  удирдан явуулж хурлын мөрдөх ёстой дэг журмаа баталж хурлын дарга тэргүүлэгчдээ сонгосон юм. Мөн сонгогдсон төлөөлөгчидийн бүрэн эрхийг баталгаажуулж энгэрийн тэмдэг үнэмлэхийг нь гардуулан өгсөн .

Тус хурлаар Улиастай сумын ИТХ-ын даргаар төлөөлөгч Б.Мэндбилэгийг Ардчилсан намаас нэр дэвшүүлж төлөөлөгчдийн олонхийн саналаар хурлын даргаар сонгогдсон юм. Хурлын тэргүүлэгчдийг долоон хүний бүрэлдэхүүнтэй байхаар тогтож Б.Мэндбилэг, Б.Аюурзана Ж.Будсүрэн, Т.Пүрэвжаргал, О.Анхжаргал, Ш.Сүхзагд, Б.Гансүх нар нэр дэвшин олонхийн саналыг авч тэргүүлэгчдээр сонгогдлоо. Харин “Ардын намаас сум дүүргийн ИТХ-ын сонгуулт ялсан зургаан төлөөлөгчийн хувьд бүлэг үүсгэх боломжгүй болсон байна.

Мөн Улиастай сумын Засаг даргаар төлөөлөгчдийн 82,7 хувийн саналаар Б.Эрдэнэбаатарыг  нэр дэвшүүлж аймгийн Засаг даргад өргөн мэдүүлэхээр боллоо.

Хуралдааны үеэр сумын ИТХ-ын ажлын албанаас шинээр сонгогдсон төлөөлөгч нарт холбогдох хууль тогтоомж, гарын авлага, ном, товхимолуудыг өгөв. Сумын ИТХ-ын 31 төлөөлөгчөөс  25 нь АН-аас, 6 нь Ардын намаас сонгогдож,  нийт төлөөлөгчдийн 6 эмэгтэй төлөөлөгч сонгогдсон байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1344
523 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%