ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

khural.mn цахим хуудасны хөтлөгч хөгжүүлэгчийн сургалт болж байна.

2016-11-14

Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөрөөс хамтран хэрэгжүүлж буй "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төсөл" /2013-2016/ хүрээнд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлуудын нэгдсэн, портал khural.mn цахим хуудасны хөтлөгч-хөгжүүлэгчийн сургалт 2016 оны 11 дүгээр сарын 14-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байна. Сургалтанд 21 аймгийн ИТХ-ын ажлын албаны 42 ажилтан оролцож байна. Завхан аймгаас аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албаны Нутгийн өөрөө удирдах байгууллага хариуцсан мэргэжилтэн Д.Нямжав, Гадаад харилцаа, хэвлэл мэдээлэл олон нийт хариуцсан ажилтан И.Чойжилжав нар оролцож байна. Завхан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын, Сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон бусад цаг үеийн мэдээ мэдээллийг zavkhan.khural.mn цахим хуудаснаас хүлээн авах боломжтой. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1343
522 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%