ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

АЙМАГ, СУМДЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ҮНДЭСНИЙ СУУРЬ СУРГАЛТ ЗАВХАН АЙМАГТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

2016-11-18

УИХ-ын тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь" төслийн хэрэгжүүлж буй ИТХ-ын төлөөлөгчийн үндэсний сургалт Завхан аймагт болж байна. Сургалтыг үндэсний сургагч багш Ц.Балхярваа, Л.Лхамсүрэн, Ц.Номин, О.Аюурзана нар 2016.11.16-2016.11.24-ний өдрүүдэд аймаг, сумын 510 төлөөлөгчийн хүрээнд зохион байгуулах юм. Эхний ээлж буюу 16-17-ний өдрүүдэд Алдархаан, Эрдэнэхайран, Завханмандал, Отгон, Ургамал, Яруу сумдын төлөөлөгчид хамрагдсан бол 18-19-ний өдрүүдэд 2-р ээлж буюу Асгат, Баянхайрхан, Баянтэс, Тэс, Нөмрөг, Түдэвтэй сумын төлөөлөгчид хамрагдаж байна. 
Сургалтаар төлөөлөгчид
1. Нутгийн өөрөө удирдах байгууллагын Үндсэн хуулийн ба эрх зүйн үндэс, хуралдаан, хуралдааны дэг
2. Орон нутгийн төсөв, санхүүгийн удирдлага
3. Байгаль хамгаалал, газрын харилцаа
4. Иргэдийн оролцоо, иргэдтэй харилцах нь сэдвүүдийн хүрээнд мэдлэг мэдээлэл эзэмших юм. Мөн сургалтаар харилцан туршлага судлах хамтын оролцооны зарчимд суралцах юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1343
522 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%