ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ҮНДЭСНИЙ СУУРЬ СУРГАЛТЫН 4 ДҮГЭЭР ЭЭЛЖИЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

2016-11-22

    Бүх шатны ИТХ-ын Төлөөлөгчдийг чадавхжуулах үндэсний суурь сургалт 11 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн амжилттай үргэлжилж байна. Аймаг, сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийг 4 ээлжээр, ээлж  тус бүр 2 өдрөөр хичээллэхээр зохион байгуулж байгаа билээ. Өнөөдөр  4 дүгээр ээлжийн сургалт эхэлж, нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Ц.Баялхярваа, аймгийн Засаг дарга Д.Батсайхан нар оролцож ард иргэдийнхээ дуу хоолой болон сонгогдсон нийт Төлөөлөгчиддөө баяр хүргэн амжилт хүслээ. Тус ээлжинд Шилүүстэй, Дөрвөлжин, Сантмаргаз, Цэцэн-Уул, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Сонгино сумын Төлөөлөгчид оролцож байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9245
7568 / 82%
1038 / 11%
304 / 3%
335 / 4%